card

Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүр ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд аливаа гэнэтийн зүйлсэд санхүүгийн хүндрэл/хэт ачаалал авахгүй даван туулахын тулд даатгуулдаг.

Магадгүй зарим нь тендерт ороходоо эсхүл гадны компанитай хамтран ажиллах үедээ даатгал хийлгүүлэх хэрэгтэй болдог. Аль ч тохиолдолд, мөн эрт орой хэзээ нэгэн цагт та ДААТГАЛ гэдэг зүйлтэй учирах нь дамжиггүй.

 

Харин даатгал хийлгүүлэх үед

Аль даатгал нь сайн бол?

Хэдээр даатгах юм бол?

Энэ даатгал нь юуг хамгаалах юм бол?

Яагаад ийм олон даатгал шаардаж байгаа юм бол?

Хямд үнээр даатгуулах арга байгаа болов уу?

Манай хэрэгцээнд яг нийцэх байгаа? гэх мэт асуултууд хүн бүрт байгууллага бүрт урган гарч ирдэг.

 

Даатгалын компаниас асуух гэхээр тэдэнд шууд итгэж болдоггүй.

Учир нь даатгуулагч даатгалын компани 2 бол үндсэндээ ашиг сонирхлын хувьд 2 туйл гэж хэлж болох юм. Нэг нь бага үнээр даатгуулж ихийг авах сонирхолтой бол нөгөөх нь аль болох их үнээр даатгаж багыг нөхөн төлбөрт өгөхийг зорьдог. Ингэж л мэргэжлийн болон мэргэжлийн бус 2 тал гэрээ хийх нөхцөл үүсэж, үл ойлголцол гарч гацаанд ордог.

 

Энэ үед л таны өмнөөс таны төлөө ажиллах мэргэжлийн эрсдэлийн/даатгалын брокер хэрэгтэй болдог. Даатгалын брокер нь хуулийн дагуу даатгуулагч талынхаа эрх ашгийг хамгаалж тэдэнд тохирсон гэрээг олон даатгалын компаниуд дундаас бий болгож өгдөг тусгай зөвшөөрөл бүхий даатгалын мэргэжлийн оролцогч юм.

 

Тиймээс ч хөгжингүй орнуудын хэрэглэгчид хэзээ ч даатгалын компанируу шууд явдаггүй бөгөөд өөрийн брокертоо хандаж байж харилцан тохиролцож даатгалын компаниа сонгодог.

 

Даатгалын брокер тэр дундаа СМАРТ Брокерстой хамтран ажилласнаар та хамгийн чухал дараах 4 зүйлсийг авч чадах юм.

Хүсэлт илгээх