card

Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулдаг, урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн шинжтэй тохиолдлуудын санхүүгийн хүндрэлээс өөрийгөө хамгаалахыг ДААТГАЛ гэнэ.

Та юуг даатгуулах боломжтой вэ?

  1. Өөрийн болон байгууллагынхаа ажил үйлчилгээний хариуцлагыг /Аливаа зүйлд хариуцлага алдсанаар бусад хүмүүст хохирол учруулах нөхцөл үүсдэг бол/, Та тэрхүү хариуцлагаа даатгуулах боломжтой юм.
  2. Өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгөө. Үүнд:

  • Машин
  • Орон сууц
  • Гэр, Хашаа, Байшин
  • Бараа материал, Түүхий эд
  • Тоног төхөөрөмж
  • Барилга, агуулах гэх мэт
  1. Өөрийгөө болон гэр бүлээ

  • Гэнэтийн ослын даатгал
  • Эрүүл мэндийн даатгал

 

Дээрхийг бүгдийг даатгаж болох бөгөөд бидэнд хамгийн их эрэлт хэрэгцээтэй мөн хохирол, эрсдэл учирах магадлал өндөр даатгалын зүйл бол тээврийн хэрэгсэл билээ. Иймд та тээврийн хэрэгсэлийн даатгалын хураамжыг хэрхэн тооцоолдог талаар / тээврийн хэрэгсэлийн даатгалын хураамжыг хэрхэн тооцоолдог вэ / үзнэ үү.

 

Хүсэлт илгээх