Байгууллагын хариуцлагын даатгал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Бүтээгдэхүүний тухай

Даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлага.

Даатгалын эрсдэл

  • Бусдын амь нас эрүүл мэнд
  • Бусдын эд хөрөнгө

Даатгалын үнэлгээ хураамж

Хариуцлагын нийт хэмжээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан 10 сая төгрөгнөөс багагүй хэмжээгээр  тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр

Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа бол энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. Даатгуулагч нь даатгагчийн өмгөөлөгчийг сонгоогүй тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг өөрөө хариуцна. Анхан шатны шүүхээр Даатгагчийн өмгөөлөгч ялагдсан нөхцөлд давж заалдах шатны шүүхээр Даатгуулагч өөрийн өмгөөлөгчийг сонгож ялсан тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлнө. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө. Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.

Байгууллагын хариуцлагын даатгалаар зөвхөн бусдын эд хөрөнгө, эрүүл мэндийг даатгах ба та өөрийн барилга байгууламж, ажилчдад үүсэх эрсдлийг даатгал бол өнгө өөрчлөлттэй хэсэгт дарна уу?.

Дэлгэрэнгүй санал авах

Хүсэлт илгээх