Гэнэтийн ослын даатгал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Гэнэтийн ослын даатгал нь даатгуулагчийн эрүүл мэндэд гэнэтийн эрсдэл учрахад холбогдон гарах эмнэлэг, эмчилгээний зардлыг санхүүгийн хүндрэлгүй даван туулахад энэхүү даатгал танд туслана.

Даатгалын эрсдэл

  1. Байгалийн бүх төрөлийн эрсдэл
  2. Үйлдвэрлэл техникийн холбогдолтой эрсдэл
  3. Ахуйн холбогдолтой эрсдэл
  4. Мал амьтдын нөлөөллөөр үүссэн эрсдэл
  5. Бусдад хорлогдох, зодуулах, хутга, мэс зэрэг хүйтэн зэвсэгтэй дайралтанд өртөх
  6. Хүүхэд тоглож байх үедээ болон сургуулийн тамирын заал, талбай, цэцэрлэг сургуулийн анги танхимд байх үе болон гудамж талбайд гарч болох эрсдэл
  7. Уурхай нурах, дэлбэрэх, цөмрөлт, гулсалт зэрэг эрсдэлүүд
  8. Жүжигчин тамирчдын бэлтгэл дасгал сургуулилт хийх болон уралдаан тэмцээн тоглолтын үед бэртэж гэмтэх эрсдэлүүд

Даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээ

Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог, даатгалд хамрагдах хугацаа, даатгалын үнэлгээнээс хамааруулан хураамжийн хувийг тогтооно

Даатгалын нөхөн төлбөрийн нөхцөл

  1. Даатгуулагч этгээд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, гэнэтийн ослоор нас барах тохиолдод даатгуулсан үнэлгээний 100 хувиар нөхөн төлбөр олгоно
  2. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол даатгуулагчийн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээг эмчлүүлсэн хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан  дор дурьдсан хувиар үнэлгээний хязгаараас бодож нөхөн төлбөр олгоно

  1. 45 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн хуанлийн хоног тутамд 0,3 хувь
  2. 46-аас дээш хоног эмчлүүлсэн бол 46 рахь хоногоос эхлэн 90 хүртэл хоногийн хугацаагаар эмчлүүлсэн хуанлийн хоног тутамд 0,5 хувь
  3. 91 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шааодлагатай буюу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол А ба B-д заасан нөхөн төлбөр дээр даатгуулсан үнэлгээний дүнгээс дараах хувиар нөхөн төлбөр тооцож нэмж олгоно

  1. Тахир дутуугийн тэтгэвэр 3 хүртлэх сараар тогтоолгосон бол 30 хувь
  2. Тахир дутуугийн тэтгэвэр 6 хүртлэх сараар тогтоолгосон бол 50 хувь
  3. Тахир дутуугийн тэтгэвэр 1 жил ба түүнээс дээш бол эмчлүүлсэн хоногоос шалтгаалахгүйгээр 100 хувь

    Энэ нь зөвхөн монгол улсын хүрээнд байх ба та аялал болон зугаалга, томилолт, тэмцээн уралдаан бусад улс орныг зорих гэж буй бол бид танд энэ даатгалыг санал болгож байна. Мөн гадны өөр улс орон түр оршин суух /3-5 жил/ гэж буй бол та олон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдаарай.

Дэлгэрэнгүй санал авах

Хүсэлт илгээх