Уул уурхайн машин механизмын даатгал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Бүтээгдэхүүний тухай: Таны байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй уул уурхайн хүнд машин механизмд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үнэлгээ: Даатгалын үнэлгээг тухайн хүнд машин механизмын зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.

Үндсэн эрсдэл:

  • Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэлт, ширүүн мөндөр, үер гэх мэт/
  • Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  • Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /хатуу биет мөргөх, шүргэх/
  • Зогсоолд байх үеийн эрсдэл /мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгийн нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
  • Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
  • Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
  • Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх, Онхолдох

Нэмэлт эрсдэл:

  • Операторын хариуцлага
  •  Гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл: Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хулгай, дээрэм, Санамсаргүй үйлдэл

Таньд дараах бүтээгдэхүүнийг санал болгож байна. Ажил олгогчын хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй санал авах

Хүсэлт илгээх