Азийн Даатгалын салбарын өсөлт нь анхаарал татахуйц байна.
  • Ж.П Морганы Хөрөнгийн менежментийн Александр Тревесийн хэлснээр Ази дах даатгалын салбарын огцом өсөлт нь маш их анхаарал татахуйц байна.
  • Тревес хэлэхдээ одоогоор тухайн бүс нутгийн даатгалын зах зээл нь нягтаршил, нэвтрэлт багатай байгаа хэдий ч ард иргэд нь чинээлэг болох тусам илүү их хэмжээний мөнгийг даатгалд зарцуулах хандлагатай болжээ.
  • Тэрээр хэлэхдээ, хамгийн анхаарал татаж буй зүйл нь урт хугацааны өсөлт бөгөөд үүнийг дараагийн 10 жилд авч үзвэл өмнө нь даатгуулж байгаагүй маш олон тооны хүмүүс өөрсдийгөө болоод өөрсдийн гэр бүлээ даатгуулж эхлэнэ.

    Ж.П Морганы Хөрөнгийн менежментийн Александр Тревес нь Пүрэв гарагт Си Эн Би Си-д ярилцлагын үеэр "Азийн бүс нутгийн хэрэглэгчид чинээлэг болохын хирээр ирэх 10 жилийн даатгалын салбарын өсөлт ихээхэн анхаарал татаж байна" хэмээжээ.

    Зүүн Өмнөд Ази, Энэтхэг болон Азийн бүс нутгийн даатгалын салбарт маш их боломж харагдаж байгаа бөгөөд маш бага гүнзгийрэлтийн түвшинтэй байгаа юм.

    Ж.П Морганы Зүүн Өмнөд Ази болон Хөгжиж буй зах зээлийн Хөрөнгө оруулалтыг Мэргэжилтэн, Гүйцэтгэх захирал Тревес хэлэхдээ "Хүмүүс чинээлэг болох тусам өөрсдийн эд материал, амьжиргааг даатгуулаад зогсохгүй эрүүл мэнд, амь насаа даатгуулахаар илүү их мөнгө зарцуулах юм."

    "Хэрвээ та бага орлоготой улсын иргэн бол огт даатгалгүйгээс эхлээд тодорхой даатгалын бүтээгдэхүүн аван маш урт хугацааны тогтвортой өсөлтийг  бий болгоно." гэж Тревес нэмж хэлэв.

    Энэ оны эхээр Бэйн компанийн бэлдсэн тайланд Хятадын амьдралын даатгалын зах зээл дэх  цэвэр даатгалын хураамжийн орлого 2013-2017 оны хооронд 25 хувиар өсчээ.

    Тус судалгаанд Ази Номхон далайн ихэнхи хэсэгт хүн амын насжилттай холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ өссөөр байна гэжээ.

    Хүн ам зүйн өөрчлөлт нь даатгалын хэрэгцээг нэмж байгаа боловч даатгагдсан хүмүүсийн тоо бага хэвээр байна. Ази Номхон далайн хөгжиж буй зах зээлийн хэрэглэгчид маш бага даатгагдсан байгааг тус тайланд дурьджээ.

    Эх үүсвэр: https://www.cnbc.com/2019/11/28/jpmorgan-asias-insurance-market-poised-for-growth.html