Мьянмар нь гадаадын 5, хамтарсан 6 даатгалын компаниудад зөвшөөрөл олгов.

Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо Мьянмарын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын 5 (British Prudential, Japanese Dai-ichi Life, Hong Kong AIA, US Chubb болон Canadian Manulife) компанид,  хамтарсан хөрөнгө оруулалттай  6 компанид олгов.

Эдгээр гадаадын хөрөнгө оруулалттай 5 компанийн охин компаниуд нь түр зөвшөөрөл авснаас хагас жилийн дараагаас  өөрсдийн амьдралын даатгалын бүтээгдэхүүнээ Мьянмар улсад борлуулах тусгай зөвшөөрөл авлаа. Мьянмар улс нь анх удаа гадаадын бүрэн эзэмшилтэй компанид амьдралын даатгалын лиценз олгож буй тохиолдол юм.

Мөн Санхүүгийн зохицууалх хороо нь гадаадын болоод дотоодын хамтарсан компаниудад амьдралын, ердийн даатгалын тус тус 3 лицензийг олголоо.

Хамтарсан даатгалын компаниар дамжуулан ердийн даатгалын лиценз авсан компаниуд:

-AYA Myanmar General Insurance болон Sompo Japan Nipponkoa Insurance нарын нэгдэл
-Grand Guardian General Insurance болон Tokio Marine & Nichido Fire Insurance нарын нэгдэл
-IKBZ Insurance болон Mitsui Sumitomo Insurance нарын нэгдэл

Хамтарсан компаниар дамжуулан амьдралын даатгалын лиценз авсан компаниуд:

-Capital Life Insurance болон Taiyo Life Insurance-н нэгдэл
-Citizen Business Insurance болон Thai Life Insurance-н нэгдэл
-Grand Guardian Life Insurance болонNippon Life Insurance-н нэгдэл

Даатгалын салбарын либералчлал нь Дав Аунг Сан Су Чи-н засгийн газрын шинэчлэлийн нэгэн хэсэг ба энэхүү шинэчлэл нь хэд хэдэн удаа хойшлогдсоноор нэр хүндээ алдаад байсан билээ. Түүний захиргаа анх удаа даатгалыг зах зээлийг 2017 оны нэгдүгээр хагаст нээхээр амласан бөгөөд эдгээр амлалт биелүүлэхийн тулд яамдуудад шахалт өгсөөр байв.

Мьянмар Таймс сонины 2019 оны 1 сарын 1-ний дугаарт Самсунг Амьдралын Даатгал өөрсдийн Мьянмар дахь салбарыг хаасан гэдгээ мэдэгдсэнээс  хойш 1 хоногийн дараа Сангийн яам амьдралын даатгалын лицензийг гурван гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгөхөө зарласан юм. Харин тус оны 4-р сард 5 компанид түр лиценз олгожээ.

Хэдий лиценз олголт удаашралтай байгаа ч олон улсын даатгалын компаниуд  дэлхийн хамгийн бага нэвтрэлттэй зах зээл Мьянмарыг сонирхсон хэвээр байна.

Mitsui Sumitomo Insurance Group-тэй хамтарсан дотоодын даатгалын компани болох IKBZ Insurance-н 2019 оны  7-р сарын тайлангаас харахад нийт хүн амын 4% нь ямар нэгэн төрлийн даатгалд хамрагдсан байна. Түүнчлэн тайлан тусгагдсанаар даатгалын салбар ойрын 10 жилд 4 триллион каят () хүртэл өсөх боломжтой байна.

Мьянмарын даатгалын салбарын түүхэнд  улсын байгууллагууд монополь байдлаар оролцдог байсан. 2013 оноос дотоодын хувийн компаниудад нээлттэй болж эхэлсэн. Одоогийн байдлаар дотоодын 11 хувийн компаниуд лиценз эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн гадаадын арваад компаниуд Янгон хотод төлөөлөгчийн газруудаа нээгээд байна. 

Мөн засгийн газар дотоод гадаадын хамтарсан 6 компанийн саналын батлаад байна.

Санхүү Төлөвлөлтийн Яамны харьяа Санхүүгийн Зохицуулах Хороо нь одоо хэлэлцэх шатанд яваа Даатгалын хуулийг боловсруулсан байна. Мьянмар Таймс сонинд мэдээлснээр энэхүү хуулийн төсөл нь даатгалын зах зээлийг Өрсөлдөөний Хуулиас чөлөөлж өгөх юм.

Шинэ хуулийн хүрээнд Мянмарын Улсын Өмчит Даатгал нь засаглал, хөрвөх чадвар тогтоох, тусгай зөвшөөрөл гэх мэт зүйл заалтуудаас чөлөөлөгдөх юм.

Эх үүсвэр: https://www.mmtimes.com/news/myanmar-awards-insurance-licences-five-foreign-providers-six-joint-ventures.htm