Тэтгэврийн даатгалын сан хэрхэн бүрддэг вэ ?

Монгол улсад нийгмийн даатгалын тогтолцоо бий болсноос хойш 20 орчим жил болж байна. Энэхүү тогтолцоо нь ажилтан болон ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн, уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл юм.

2018 оны Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1,911,227.4 сая төгрөгөөр төлөвлөсөн нь 2017 оны тодотголтой харьцуулахад 531,052.80 сая төгрөгөөр нэмэгдэж байсан. 2018 онд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор дараах зохицуулалтыг хийхээр төлөвлөж байжээ.

Монгол улсын нийгмийн даатгал нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сангуудаас бүрдэнэ.

  1. Тэтгэврийн даатгалын сан;
  2. Тэтгэмжийн даатгалын сан;
  3. Эрүүл мэндийн даатгалын сан;
  4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;
  5. Ажилгүйдлийн даатгал;

Одоогийн байдлаар Монгол улсын нийгмийн даатгалын сангуудаас Тэтгэврийн даатгалын сан нь алдагдалтай байнга улсын төсвөөс татаас аван амь зууж байна.  Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаасын хэмжээг 609,817.7 сая төгрөгөөр буюу 2017 оны тодотголоос 22,560.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөж байв.

Зураг № 2 Нийгмийн даатгал сангуудын орлого, зарлага /2018 оны байдлаар /

Эх үүсвэр: Үндэсний статистикийн газар

 

Нийгмийн даатгалын сангийн орлого нь дор дурдсан эх үүсвэрүүд болно.

  1. Даатгуулагчийн /Ажилтан / төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
  2. Ажил олгогчийн төлсөн нийтгийн даатгалын шимтгэл;
  3. Сангийн чөлөөт үлдэгдлийн банкинд хадгалуулсаны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого;
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги;
  5. Улсын төсвөөс олгох хөрөнгө, татаас;
  6. Бусад эх үүсвэр;

Хүснэгт 1 Нийгмийн даатгалын сангийн задаргаа

Нийгмийн даатгалын төрөл

Тэтгэврийн даатгал

Тэтгэмжийн даатгал

Эрүүл мэндийн даатгал

Ажилгүйдлийн даатгал

Шимтгэлийн дүн

НД-ын санд төлөх нийт хэмжээ 

Ажил олгогч

9.50%

1%

2%

0.20%

12.70%

25.2%

Ажилтан

9.50%

0.80%

2%

0.20%

12.50%

 

Зураг №2 Тэтгэврийн даатгалын сангийн ерөнхий зураглал

Тэтгэврийн тогтолцоо нь нийгмийн даатгал дахь тэтгэврийн даатгалын шимтгэл, сангийн чөлөөт үлдэгдлийн банканд хадгалуулсны хүү гэх үндсэн орлогын эх үүсвэрээс мөнгөн хөрөнгө цуглуулж зөв зохистой удирдан тэтгэвэр авагчдад олгох байдаг.  Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар сангийн чөлөөт үлдэгдлийн банканд байршуулсан хүү болон эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж байгаа нь хэтэрхий пассив хөрөнгө оруулалтын хэлбэр юм.

Олон улсын жишгээр тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого нь мөнгөн хөрөнгө хэлбэрээс гадна гадаад болон дотоодын хөрөнгийн биржид урт болон богино хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг худалдан авч зөв зохистой өгөөж өндөртэйгөөр удирдан тэтгэвэр авагчийн тэтгэврийг сар тутамд олгодог.

Зураг №3 Олон улсын тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын хэлбэр, хэмжээ

Тиймээс нийгмийн даатгалын Тэтгэврийн сангийн шинэчлэлийг хууль эрх зүйн хувьд уян хатан болгон дан банканд байршуулсан хадгаламжийн хүүгээс орох орлогоор хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр улсын төсвөөс байнга татаас авдаг тэтгэврийн даатгалын сангийн олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.