Эрүүл мэндийн даатгалын сан болон  хувийн эрүүл мэндийн даатгал

Нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийн бие даасан сангуудын нэг  нь Эрүүл мэндийн сан юм. 2019 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 407,667.3сая зарцуулагдахаар тусгагдсан байна.  Үүнээс 52.7% аж ахуйн нэгж байгууллагаас болон ажиллагсдаас төлөөс шимтгэл бүрдүүлж байна. Үлдсэн 40% гаруй нь төсөвт байгууллагуудын төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад орлогуудаас бүрдэж байна.

Олон улсад эрүүл мэндийн салбар нь дараах эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Үүнд татвар, эрүүл мэндийн нийгмийн даатгал, хувийн даатгал, өвчтөний шууд төлбөр болон хандив тус тус багтдаг. 

Хувийн эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгал /Улсын /

Жилд хэдэн төгрөг төлөх вэ?

 

Дундаж 600,000₮

500,000-1,000,000₮

Жилд хэдэн төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авах вэ?

 

Хамгаалагдсан үнийн дүнгээр

2,000,000₮ хүртэлх

Хаана үйлчлэх вэ ?

 

Олон улсын эмнэлэгүүд

Улсын болон зарим хувийн эмнэлэгүүд

Ямар эмчилгээ үйлчилгээ авах вэ?

 

Хувийн эрүүл мэндийн даатгалын гэрээнд тусгагдсан бүхий л үйлчилгээг хамгаалагдана.

  • Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийн эмчилгээ, мэс засал
  • Эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын зардал
  • Хувийн эмнэлэг болон олон улсын яаралтай түргэн тусламж
  • Бусад

ЭМД-аар нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Үүнд хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяаны эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт тусламж, үйлчилгээ ордог.

 

Эмийн жагсаалт

Баримтаар нотлогдсон бүхий эм, эмийн бүтээгдэхүүн 100% хүртэл

Хөнгөлөлтэй эмийн жагсаалтад заасан эм-10-80% хөнгөлнө.  

Хэдийгээр бид бүхэн эрүүл мэндийн даатгалд сар тутамд шимтгэл хураамж өгч байгаа ч хангалттай эрүүл мэндийн хамгаалалт авч чадахгүй байна. Тиймээс хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар өөрт болон гэр бүлд гарах эрүүл мэнд, санхүүгийн эрсдэлүүдийг бүрэн хамгаалагдах боломжтой байна.