АМЬ НАСНЫ ДААТГАЛ

Амь насны даатгал нь аливаа өвчин болон гэнэтийн ослын улмаас амь нас эрсдэх тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгосноор гэр бүлийн гишүүдийг учирч болзошгүй санхүүгийн гэнэтийн эрсдэлээс хамгаалах даатгал юм.

Энэхүү амь насны даатгал нь гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалаас бүрдэх ба та өөрийн амь нас, эрүүл мэндээ үнэлэн даатгуулах боломжтой.

Та даатгалд хамрагдсанаар гэнэтийн ослын улмаас амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гарах санхүүгийн эрсдэлийг хамгаалахаас гадна  эрүүл мэндийн шалтгаанаар аливаа эмчилгээ үйлчилгээг санхүүгийн хүндрэлгүй авах боломжтой.

Даатгалын эрсдэлүүд

  • Амбулаторийн үзлэг оношилгоо
  • Хэвтэн эмчлүүлэх /ор хоногийн төлбөр болон эм тарианы зардал/
  • Жороор олгох эм тариа
  • Урьдчилан сэргийлэх үзлэг /жилд 1 удаа/
  • Сахиурын ор хоногийн төлбөр
  • Эмнэлгээс гарсны дараах эмчилгээ
  • Гадуур эмчилгээний зардал
  • Гэнэтийн ослоос үүдэлтэй эмчилгээний зардал
  • Мэргэжлээс шалтгаалах өвчин
  • Мэс засал
  • Яаралтай эмчилгээ
  • Түргэн тусламж, зөөн тээвэрлэх үйлчилгээний зардал
  • Эрчимт эмчилгээний төлбөр
  • Нөхөн сэргээх эмчилгээ
  • Архаг хууч өвчний эмчилгээний зардал