Автомашинаа даатгуулах гэж байна уу?

Та машинаа даатгуулахдаа:

Таны машинд учирч болох эсвэл учрахгүй ч байж болох аливаа эсрдэлүүдээс сонгож даатгуулах хэрэгтэй болно.

Та бүх эрсдэлээр нь бүрэн даатгуулах уу, эсвэл өөрт хэрэгтэй гэж бодож байгаагаар хэсэгчилж даатгуулах уу гэдэг сонголтыг хийх юм. Нийт даатгуулагчийн хувьд энэхүү эрсдэлийн сонголт дээр анхааралгүй, ач холбогдол өгөхгүй даатгуулаад дараа нь сонгосон эрсдэл нь тухайн нөхөн төлбөр олгох нөхцөлийг хангахгүй болоход даатгалд үл итгэх асуудал гарах нь бий. 

Смарт Танд зөвлөж байна:

1. Та өөрийн машины зах зээлийн үнэлгээг тогтооно /Та яг ийм төрлийн машин худалдаж авах, эсвэл худалдан борлуулахад ямар үнэтэй байх вэ гэдэг нь зах зээлийн үнэлгээ болдог/

2. Та хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлно. Та хэд орчим төгрөгний хураамж төлөх боломжтой эсвэл хүсэлтэй байна вэ. Яг ямар эрсдэл зонхилох тохиолдоно гэж тодорхойлж байна вэ зэрэг

3. Хэрвээ таниас өөр хүмүүс /ах дүү, аав ээж гэх мэт/ Таны машиныг барьдаг бол даатгал хийлгэхддээ ЖОЛОО ШИЛЖҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРСДЭЛ буюу хэн ч барьсан хамаагүй үйлчилнэ гэсэн сонголттой даатгалыг сонгоорой. 

Хамгийн бага хураамжтай машины даатгалын төрлүүдтэй танилцана уу

Тээврийн хэрэгслийн даатгал 

#хямд#даатгал#машин