Даатгал яагаад хэрэгтэй вэ?
  • 2019 онд нийт 3611 обьектын гал түймэр гарсан ба 2 цаг тутамд 1 обьект галд автсан байна 
  • 2019 оны 1-р улирлын байдлаар ОСОЛ ГЭМТЭЛ, ГАДНЫ ШАЛТГААНААР нийт 33856 хүн бэртэж гэмтсэн буюу өдөрт дунджаар 333 хүн гэмтлийн эмнэлэгээр үйлчилүүлж байна. 
  • 2019 оны 3-р улирлын байдлаар нийт 18111 зам тээврийн осол бий болсон нь цагт дунджаар 3 зам тээврийн осол болж байгааг хэлж байна. 
  • Монгол улс 2019 оны 11 сарын дүн мэдээгээр хорт хавдарын өвчлөлөөрөө дэлхийд 1-р байранд орсон эмгэнэлтэй мэдээлэл байна.

Даатгалын тохиолдол №1

Даатгалын тохиолдол: ТӨХК-ийн агаарт татагдсан шилэн кабелийг овор ихтэй ачаа ачсан машин утсыг тасалсан даатгалын тохиолдол болсон байна. 

Тохиолдол болсон огноо: 2014

Тайлбар: Даатгуулсан хөрөнгөнд, даатгуулсан эрсдэлийн улмаас /гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл/ хохирол учирсан тул, даатгуулагчийн хариуцах 10%-ийг хасаж нөхөн төлбөрийг олгосон байна.

Смарт зөвлөж байна: Хөрөнгийн даатгалын эрсдэлд: 

Үндсэн эрсдэл:

Байгалийн эрсдэл 

Галын эрсдэл 

Цахилгааны эрсдэл 

Сантехникийн эрсдэл 

Нэмэлт эрсдэл: 

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Хулгай, дээрмийн эрсдэл зэрэг байна. Та өөрийн даатгуулах зүйлд ямар эрсдэл зонхилон  тохиолдох магадлалтай талаар бололцон үзэж, даатгуулах нь зөв юм. 

Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа

Даатгалын тохиолдол №2:

Даатгалын тохиолдол: Блокон 4 тал бүхий хашаа нурсан

Тохиолдол болсон огноо: 2017

Тайлбар: Салхи 11 - 15 м/с болж ширүүсэх үед, блокон хашаа нурсан тохиолдол болсон байна. Хөрөнгийн даатгалын үндсэн эрсдэлд БАЙГАЛИЙН ЭРСДЭЛ ордог тул, даатгуулагчийн хүлээх хариуцлага 10%-ийг хасаж үлдсэн хэсгийг нөхөн төлсөн байна. 

Даатгалын брокер: А. Уянга

 

Даатгалын тохиолдол №3:

Даатгалын тохиолдол: Хүчтэй салхины улмаас дээвэр хууран, мөн агуулахын хаалга унасан байна. 

Тохиолдол болсон огноо: 2017

Тайлбар: Салхи 18м/с хүрсний улмаас дээрх хохирол гарчээ.  Даатгуулагч хохирлын үнэлгээг даатгалын компанид ирүүлсэн ба Тухайн хохирсон хэсгийг бус дээврийг бүтэн солих үнэлгээг илүүлсэн байсныг даатгал үндэслэлгүй гэж үзсэн ба дахин үнэлгээ хийлгэн 4,482,000 төгрөгний нөхөн төлбөрийг гарган даатгуулагчийг хохиролгүй болгосон байна. 

Смарт зөвлөж байна: Даатгал нь ашиг олох хэлбэр биш бөгөөд байсан юмыг, хуучин хэвэнд нь оруулах үндсэн зарчимтай. Таны ширээг сэргээн засварлаж хуучин шиг нь болгохоос биш, цоо шинэ ширээ болгох хэрэгсэл биш билээ. Тиймээс мэргэжлийн хохирол үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, танд учирсан хохиролыг үнэн зөв гаргуулах нь Таны үүрэг юм. 

Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа

Даатгалын  тохиолдол №4:

Даатгалын тохиолдол: Иргэн У-ийн БГД-т байрлах байшинд гал гарч 3:5 хэмжээтэй үүдний амбаар шатсан тохиолдол гарсан байна. 

Тохиолдол болсон огноо: 2018

Тайлбар: Галын дүгнэлтээр амбаарт байсан ил галын улмаас гал гарсан буюу даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 5.1-ийг удирдлага болгон даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр нөхөн  төлбөрийн 50%-ийг барагдуулсан байна. 

Смарт зөвлөж байна: Даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэсэн зүйл заалтаар нөхөн төлбөр олгохоос татгалзаж болох боловч тухайн үеийн нөхцөл байдал, бусад нөлөөлөх хүчин зүйлсүүдийг харгалзан үзэж зарим хэсгийг олгох тохиолдол байдаг. 

Даатгалын брокер: Б. Батчимэг 

#хөрөнгийндаатгал #нөхөнтөлбөр #эрсдэл #даатгал #үнийнхарьцуулалт

Холбоо барих

Барилга байгууламжийн даатгал

Тоног төхөрөмжийн даатгал

Бараа материалын даатгал

Орон сууцны даатгал