card

Та өөрийн автотээврийн хэрэгслээ гэнэтийн аливаа эрсдэлээс даатгуулах боломжтой ба тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг баримтлан, төлөх хураамжийг тооцоолно. 

Жишээлбэл:

  1. Б нь 2012 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2017 онд орж ирсэн Toyota Prius30 маркийн автомашинтай ба машиндаа даатгал хийлгэхээр тохирох даатгалын бүтээгдэхүүнийг судалжээ. Машины зах зээлийн үнэ ханш нь 17сая төгрөг байв.

  • Байгалийн эрсдэл
  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл
  • Замын хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн эрсдэл
  • Сантехникийн эрсдэл
  • Гал, дэлбэрэлт
  • Хулгай, дээрэм
  • Жолоочийн гэнэтийн осол байна.

          Дээрх эрсдэлүүдээс Б өөрт хэрэгцээтэй гэж бодсон Монгол даатгал ХХК-ний УРАН ЖОЛОО бүтээгдэхүүнийг сонгосон ба үүнд Байгалийн эрсдэл, Замын хөдөлгөөнд  оролцох үеийн эрсдэл багтаад хураамжийн хувь нь 0,8% байв. Тиймээс Болд 17сая+0,8%=136000 төгрөг төлөөд машинаа 1 жилийн хугацаанд замын хөдөлгөөнд оролцох үедээ болон байгалийн ямар нэгэн үзэгдлээс санаа зовох зүйлгүй болоо.

  1. Б нь Монре даатгалын тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүнээс Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл, Замын хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн эрсдэл, Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл зэргийг сонгож машиндаа даатгал хийлгэхийг хүсжээ. Үүнд 17сая*1,4%=238000 төгрөг төлөв.

Өөрөөр хэлбэл: Та машинаа  хэдэн эрсдэлээс хамгаалуулахыг хүсэж байна, Таны санхүүгийн боломж хэр байна, Танд аль эрсдэл нь хэрэгцээтэй байна зэргээс шалтгаалж сонголтоо хийх боломжтой юм.

Манайх Танд зах зээлд тэргүүлэгч даатгалын компаниудын бүх төрлийн бүтээгдэхүүнийг НЭМҮҮ ӨРТӨГ 0 ТӨГ-өөр хүргэж байна. Та тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх бол танд явуулын даатгалыг санал болгож байна.

Тээврийн хэрэгсэлийн даатгал хийлгээд даатгалын тохиолдол үүсвэл та ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ

 

Хүсэлт илгээх