Аливаа зам тээврийн ослын улмаас:
* Бусдын эрүүл мэнд
* Бусдын эд хөрөнгө
* Таны өөрийн эрүүл мэнд
* Таны өөрийн эд хөрөнгө өртөх магадлалтай байдаг. Жолоочийн хариуцлагын даатгалаар нийт хамгаалалтын хэмжээндээ /5,000,000 төгрөг хүртэл/ бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлоо төлүүлэх боломжтой ба харин таны өөрийн машин болоод, эрүүл мэнд хамгаалалтгүй үлддэг.
Тиймээс Жолоочийн хариуцлагын даатгал, Тээврийн хэрэгслийн даатгал, Гэнэтийн ослын даатгалаа багцаар нь хийж хэвших нь олон талын ач холбогдолтой юм.
Даатгалын тохиолдол №1
Даатгалын брокер: Ж. Болормаа
Даатгалын тохиолдол: Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ санамсаргүй алдаа гаргаж, урд яваа машинаа мөргөж хохирол учруулсан.
Тайлбар: Байрнаасаа хөдлөлгүй даатгалын компаниа дуудаж /Монре даатгал/, хохирол үнэлгээний компаниар хохирлоо үнэлүүлсэн ба 360,000 төгрөгний хохирлыг 10 хоногийн дараа шийдвэрлэж өгсөн.
Тохиолдол болсон огноо: 2019 он
Смарт зөвлөж байна: Даатгалын компаний хувьд хохирол нь тодорхойгүй байж болохгүй бөгөөд, нотлох баримт их байх нь маш чухал юм. Тиймээс нэн даруй даатгалын компани, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, анхан шатны зөвлөгөө авах, ослын зураг болон осол болсон газрын орчны зургийг авч байх нь зөв.
Даатгалын тохиолдол №2
Даатгалын брокер: Б. Батчимэг
Даатгалын тохиолдол: Иргэн Б зуны дугуйгаа солилгүй замын хөдөлгөөнд оролцож байхдаа халтирч, урдаа явсан X-trail машиныг мөргөж 260,000 төгрөгний хохирол учруулсан байна.
Тайлбар: Даатгалаа дуудсан боловч, даатгалын хугацаа нь дууссан байсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй болсон байна.
Огноо: 2019
Смарт зөвлөж байна: Жолоочийн хариуцлагын даатгал болон аливаа бүх даатгал 1 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Дуусах хугацаанд нь даатгалын компани болон брокер компаниуд утсаар мэдэгддэг боловч иргэд хайхрамжгүй явсаар даатгалаа сунгуулахгүй байх тохиолдлууд гардаг.
Даатгалын тохиолдол 3
Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа
Даатгалын тохиолдол: Иргэн Б нь хорооллын зам дээр буруу талаар гүйцэд түрүүлж байгаад бусдын машинд хохирол учруулсан.
Тайлбар: Яг тухайн үедээ зугтах оролдлого хийх гэж байрнаасаа хөдөлсөн байна. Хөдөлснийхөө дараа зогсоод, даатгалаа дуудсан боловч даатгалын компани ирж үзээд хохирол тодорхойгүй байна, хэргийн газар дээрээс хөдөлж нотлох баримтгүй болсон /тухайн зам нь камергүй/ учир нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.
Огноо: 2019 он
Смарт зөвлөж байна: Хэргийн газар дээрээс зайлшгүй хөдлөх шаардлагатай бол даатгалын компаниасаа зөвшөөрөл авах ёстой ба, нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байдаг.
Үүнд: Камер байгаа эсэх эсвэл ослын газар дээр авсан зураг, осол болсон газрын орчны зураг гэх мэт.
Даатгалын тохиолдол 4:
Даатгалын брокер: Г. Үүрийнтуяа
Даатгалын тохиолдол: Иргэн М нь туслах замын уулзавараас гол замруу эргэх үедээ бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна.
Тайлбар: Даатгал, мэргэжлийн байгууллагаа /цагдаа/ дуудан зохих арга хэмжээг авсан. Нийт хохирол 670,000 төгрөг болсон ба Монгол даатгал 3 хоногийн дотор хохирлыг бүрэн барагдуулсан.
Огноо: 2019
Смарт зөвлөж байна: Аливаа зам тээврийн осолд бусдын тээврийн хэрэгсэл, бусдын эрүүл мэнд, таны тээврийн хэрэгсэл, таны эрүүл мэнд хохирох эрсдэлтэй байдаг. Иргэн М хариуцлагын даатгалаараа бусдын хохирлыг барагдуулсан боловч, өөрийн машин, өөрийн эрүүл мэндийн даатгалыг хийлгэж амжаагүй байсан тул машиндаа учирсан хохирлоо өөрийн мөнгөөрөө засуулсан байна.
Даатгалын тохиолдол 5:
Даатгалын брокер: Г. Үүрийнтуяа
Даатгалын тохиолдол: Дархан, Улаанбаатарын шороон зам дээр хөдөлгөөнд оролцож байх үедээ шороо тоосноос болсон үзэгдэх орчны хязгаарлагдмал байдлааж болж урдаа явж байсан Приус машиныг мөргөсөн байна.
Тайлбар: Тухайн үед даатгал дуудах боломжгүй байсан тул өөрсдийн утсаар зураг болон бичлэг хэлбэрээр ослыг баримтжуулж Мандал даатгалаас бусдын хохирол болон өөрийн машины нөхөн төлбөрийг авчээ.
Огноо: 2019
Смарт зөвлөж байна: Даатгалын компани ирэх боломжгүй байлаа ч даатгалдаа заавал мэдэгдэх үүрэгтэй. Даатгалын компани ирэх боломжтой эвсэл боломжгүй байгаагаа мэдэгдэх юм.
Даатгалын тохиолдол 6:
Даатгалын брокер: Ж. Болормаа
Даатгалын тохиолдол: Иргэн Ө нь шарга морьтруу явахдаа дуудлагын жолооч дууджээ. Замд нь өөдөөс нь урсгал сөрсөн машин гарч ирэнгүүт сандарсан жолооч хажуу тийш даран машин онхолдсон тохиолдол гарсан байна.
Тайлбар: Цагдаагийн тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр Ө-ийн буруу болсон ба аз болж тухайн машинаа даатгуулсан ба даатгуулахдаа хэн ч барьсан даатгал үйлчлэх /жолоо шилжүүлэх үеийн эрсдэл/ нөхцөл авсан байсан тул, хаан даатгалаас 5,000,000 төгрөгний нөхөн төлбөр авсан байна.
Огноо: 2018
Смарт зөвлөж байна: Жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал дээр ЖОЛОО ШИЛЖҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРСДЭЛ /машин жолоодох эрх бүхий хэн ч барьсан даатгал үйлчилнэ/ гэсэн сонголт байдаг. Таны машиныг олон хүн барих хэрэгцээ шаардлага хэр байдаг вэ зэрэг дээр анхааралтай хандаж даатгалын үйлчилгээгээ өөрт хэрэгцээтэй байдлаар сонгож авах нь чухал.
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай