Даатгалын компаниудын 2020 оны 2-р улирлын нөхөн төлбөрийн мэдээлэл

Даатгалын тохиолдлын улмаас урт хугацааны болон ердийн даатгалын компаниуд 2020 оны 2-р улирлын эцэст нийт 27.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. “Монгол даатгал” ХК 4.3 тэрбум төгрөгийн, “Бодь даатгал” ХК 4.1 тэрбум төгрөгийн, “Миг даатгал” ХХК 3.4 тэрбум төгрөгийн, “Мандал даатгал” ХК 3.1 тэрбум төгрөгийн, “Практикал даатгал” ХХК 2.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр тус тус олгосон нь нийт нөхөн төлбөрийн 62.2 хувийг бүрдүүлж байна.

Тайлант хугацааны эцэст даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын даатгалаар нийт 8.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурсан байна