Тайлант хугацааны эцэст “Үндэсний давхар даатгал” ХК нийт 10 даатгалын хэлбэрийн 33 давхар даатгалын гэрээ байгуулж, нийт 1.6 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой ажилласан байна. Дотоодын давхар даатгагчийн хураамжийн бүтцийг авч үзвэл 32.3 хувийг хариуцлагын даатгал, 26.3 хувийг хөрөнгийн даатгал, үлдсэн 41.4 хувийг бусад даатгалын хэлбэрийн хураамжийн орлого бүрдүүлж байна. Дэлгэрэнгүйг Хүснэгт 17-д харуулав.