АНУ-ын Шарлотт хотын нэгэн өмгөөлөгч нэг хайрцаг, дотроо 24 ширхэг бүхий маш өндөр үнэтэй, нэн ховор сигар тамхи худалдан авчээ. Тэрээр сигар тамхиа даатгалд даатгуулсан байна. Даатгалын тохиолдолд галд шатах нөхцөл орсон байна. Нэг сарын туршид өмгөөлөгч сигар тамхинуудыг татсаар сүүлчийн сигарыг татаж дууссаныхаа дараа тэрээр даатгалын компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа өмгөөлөгч "Сигар тамхинууд хэд хэдэн жижиг гал гарсны улмаас үрэгдэж устсан тул гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулж өгнө үү" гэжээ. Энэхүү нэхэмжлэлдээ тэрээр уг сигар тамхинуудыг татаж дуусгаснаа ч үнэнээр тодорхойлсон байна. Даатгалын компани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч "Сигар тамхийг зориулалтын дагуу хэн нэгэн нь галаар асааж татаж дуусгасан байх тул даатгалыг нөхөн төлбөр олгогдохгүй" гэж тайлбарлажээ. Гэтэл шүүхийн шийдвэр өмгөөлөгчийн талд гарсан байна. Шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага их өвөрмөц байгаа талаар тайлбар гаргасан даатгалын компанитай санал нэг байгаагаа илэрхийлээд "Гэхдээ нэгэнтээ даатгалын компани өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, уг даатгалын гэрээнд заасан галд шатаж устаж, үрэгдэх тохиолдол үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зөв байна" гэж дүгнэсэн байна. Гэрээнд "гал түймэр", "галд шатах" гэдгийн тодорхойлолтыг нарийвчлан заагаагүй байх тул шүүх даатгалын компаниас өмгөөлөгчийн нэхэмжилсэн мөнгийг гаргуулах шийдвэрлэжээ. Даатгалын компани шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй боловч дахин зардал гаргаж давж заалдахгүйгээр үнэтэй тамхи шатаж устсаны нөхөн төлбөрт 15,000 ам.доллар төлжээ. Өмгөөлөгч даатгалын компаниас мөнгийг шилжүүлж авмагц прокуророос түүнийг даатгалын компанийн гомдлоор санаатайгаар 24 удаа жижиг гал тавьж даатгалтай өмч хөрөнгийг устгасан гэж ял тулган банкин дахь дансыг нь битүүмжилсэн байна. Нийт 24 удаа жижиг "гал түймэр" тавьж даатгагдсан хөрөнгийг устгасан тухай түүний мэдүүлгүүдийг өмнөх шүүхийн хэргээс татан авчирч нотлох баримтаар хавсаргаад хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхээс түүнийг 24 сарын хорих ялаар шийтгэж 24,000 доллараар торгосон байна.