Нөхөн төлбөрийн зөвлөмж

Та даатгалын гэрээ байгуулахдаа нөхөн төлбөрийн нөхцөлийг ингэж томруулдаг шилээр харж байгаа юм шиг нягталж үзсэн үү?

Аргагүй та бид замын цагдаад торгуулахгүйн тулд эсвэл ажил ихтэй яараад байсан болохоор л даатгалын гэрээ байгуулахдаа тэр бүр анхаарч нягтлахгүй хайнга ханддаг.

1-рт: Даатгалын гэрээн дээр Өөрийн хүлээх хариуцлага буюу нөхөн төлбөр гарахад даатгуулагч та яг хэдэн хувийг нь хариуцах талаар нягтлаарай. Жишээ нь: даатгалын тохиолдлын хохиролд 1 сая төгрөгийн нөхөн төлбөр гарсан тохиолдолд өөрийн хариуцах хэсэг нь 20% гэж гэрээ байгуулсан бол 800,000 төгрөгийн нөхөн төлбөр авах нэээ...

2-рт: Бас нэг анхаарах зүйл байна... Тэр нь тухайн даатгалын гэрээн дээр ХОХИРОЛ ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРДАЛ-ыг даатгалаас хариуцана гэж заасан эсэхийг нягтлаарай...

Энэ их чухал... Жишээн дээр тайлбарлая. Жолооч Дорж тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал хийлгэхдээ өөрийн хариуцах хэсэг нь 20%, мөн хохирол үнэлгээний зардлыг оруулалгүй гэрээ байгуулжээ. Мэдээж гэрээ байгуулахдаа дээрхийн адил хайхрамжгүй л хандсан байж таараа... Тэгтэл Дорж замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осол гаргаад хохирогч талд 1,8 сая төгрөг, өөрийн автомашиндаа 6 сая төгрөгийн хохирол учруулсан. Дорж Жолоочийн хариуцлагын даатгалаараа 1,8 сая төгрөгийн хохирлыг хохирогч талдаа 100% барагдуулж, дээр нь хохирол үнэлгээний зардал 94,000 төгрөгөө даатгалаас гаргуулсан. Харин өөрийн автомашиныхаа буюу Тээврийн хэрэгслийн даатгалаараа хохирлын 80%-ийг барагдуулж, ХОХИРОЛ ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРДАЛ-аа авч чадаагүй... энэ даатгалын буруу огтоос биш... Хэрвээ та нягталж асууж лавласан бол хохирол үнэлгээний зардлыг нь даатгалын компани хариуцах гэрээг нь байгуулах боломжийг танд олгосон өөр нэг бүтээгдэхүүн сонголтонд байж л байсан байна...

Гэтэл хохирол үнэлгээний зардал гэж юу вэ?

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулинд "даатгалын хохирол үнэлэгч" гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ” гэж заасан байдаг.

Ийнхүү хохирол үнэлгээчингээр хохирлыг мөнгөн дүнгээр тогтоолгоход төлж байгаа хөлсийг хохирол үнэлгээний зардал гэх ба 6 сая төгрөгийн хохиролд ойролцоогоор 250,000-300,000 төгрөгийн хөлсийг даатгуулагч хохирол үнэлгээчинд төлдөг. 

Дүгнэж зөвлөхөд:

1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийг авахдаа Нөхөн төлбөрийн маягт/өргөдөл дээрээ Хохирол үнэлгээний зардлаа даатгуулагч өөрийн дансандаа авах тухай хүсэлтээ заавал бичиж өгөөрэй. Учирт нь тухайн даатгалд хохирол үнэлгээний зардлыг даатгуулагч даатгалаас гаргуулахаар заагдсан байдаг.

2. Тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын бүтээгдэхүүнээ сонгохдоо заавал Смарт брокерсын даатгалын зөвлөхүүдэд хандаарай. Бид танд тохирсон даатгалын гэрээг санал болгон ажиллах болно.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал