Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд ороцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд амь насанд хохирол учируулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс хохиролыг барагдуулдаг ач холбогдолтой даатгал юм.

Хамгаалах эрсдлүүд

Бусдад учруулсан хохирол буюу

  • Амь нас
  • Эрүүл мэнд
  • Эд хөрөнгө

Энэхүү даатгалд хэн хамрагдах вэ

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн бүр
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон C,D ангиллын жолооч нар заавал даатгуулна

Даатгалын суурь хураамж

  • А-ангилал- үнэлгээ 5000000-суурь хураамж 12500 төгрөг
  • B-ангилал -үнэлгээ 5000000-суурь хураамж 33000 төгрөг
  • C-ангилал –үнэлгээ 10000000-суурь хураамж 42500төгрөг
  • D-ангилал –үнэлгээ 10000000-суурь хураамж 53000төгрөг
  • Механизм-үнэлгээ 5000000-суурь хураамж 12500төгрөг
  • Мэргэшсэн буюу C,D ангилал-суурь хураамж 33000төгрөг

Даатгуулагчийн төлөх хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан доорх 9 итгэлцүүрээс хамруулж нэмэгдүүлэн эсвэл хорогдуулан тооцно.

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан өмчлөгчийн хаягаас хамаарч ТХ зорчих газар нутгийн байршил
  • Даатгуулагч өмнөх 1 жилийн хугацаанд нөхөн төлбөр авч байсан эсэх
  • Даатгуулагч болон тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн нас, туршлага
  • Даатгуулагч даатгуулахдаа худал мэдүүлэг өгсөн эсэх
  • Таны тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хүчин чадал, даац, суудлын тоо
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хувь хүн болон хуулийн этгээд эсэх
  • Тээврийн хэрэгсэл чиргүүлтэй эсэхээс хамаарч даатгалын хураамжийн хэмжээг тооцоолон даатгуулах боломжтой юм

Таньд санал болгож буй бүтээгдэхүүн:

                                                                 Гэнэтийн осолын даатгал

                                                                 Тээврийн хэрэгслийн даатгал

Дэлгэрэнгүй санал авах

Хүсэлт илгээх