Та өөрийн амьдардаг орон байраа даатгуулж амжсан уу?

Сүүлийн 4 жилд гарсан ахуйн гал түймрийн шалтгаан нь цахилгааны гэмтэл, буруу холболт, нэг залгуурт хэт их ачаалал өгөх зэрэг зохисгүй хэрэглээнээс болж байгааг шинжээчид хэлж байна. Энэ нь Улаанбаатар хотод суурьших хүн амын нягтаршилттай ч холбоотой байж болно. Нэг үзүүрээс ачааллыг нь тооцолгүй хэт олон айлыг холбох, зөөврийн цахилгаан хэрэглэх  нь ахуйн гал түймрийн эрсдэлийг нэмэгдэгдүүлэх үндэслэл болж байна. 

2019 он гарсаар эхний 2 сарын байдлаар 786 удаагийн обьектын гал түймэр гарсан бөгөөд ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, нөгөө л цахилгааны хэт ачаалал, зориулалтын бус цахилгааны утас ашиглалт зэргээс үүссэн байна. Бидний мэдэж байгаагаар энэ 4-р сард ч мөн Гоодойн аманд байсан айл өрхүүд, шадивланд гарсан зуслангийн байшингууд, зүүн салаад байрлах айл өрх, хотын төвд багш хөгжлийн ордонд хүртэл гал гарсан мэдээлэл бий.

Бид юу хийх хэрэгтэй вэ?

Бидний урьдчилан сэргийлж болох зүйлүүдийг бид хянаж, хариуцлагатай байж болох мэт боловч бидний үйл хэргээс хамаардаггүй олон хүчин зүйлүүд байдаг. Амьдрал баялаг гэдэг шиг амьдралын нөхцөл болзлууд ч хязгааргүй билээ. Таны хажуугийн байшин барилга танайхтай хэр ойрхон байдаг вэ? Тэднийх гал унтраах системтэй болов уу, Гэрийн чинь ойролцоо шатахуун түгээх станц хэдэн км зайд байрладаг, өдөр тутам хэрэглэдэг газ, газын бүтээгдэхүүн гэрт чинь байж л байдаг, байгаль орчны нөлөөлөл, хэт хуурайшилтай жилд цогтой үнс нурам, та анзаарахгүй ч байж мэдэх хотын хүн амын нягтаршил нь Таны цахилгааныг хуваагаад хэт ачаалал үүсгээд байгаа биш биздээ.

Хэрвээ тийм бол, бид яах ёстой вэ?

Бид энэ бүхнээс өөрсдийнхөө эд хөрөнгөө хамгаалж хэвших нь чухал:

Гадны орнуудын жишгээр тэд жилээр нь зардлаа төсөвлөхдөө энэ төрлийн сайн дурын даатгалыг заавал багтаасан байдаг. Тэд ямар нэгэн юм боллоо гэхэд орон гэргүй болохгүй байх санхүүгийн мэдлэгийг төрсөн цагаас нь тэдний амьдралын хэв маяг нь өөрсдөд нь заадаг байна.

Та бид өөрсдийн үнэт хөрөнгө гэр, хашаа байшин, орон сууцаа даатгуулж гэнэтийн санамсаргүй эрсдэлүүдээс санхүүгийн хүндрэлгүй гарах, цаашлаад өөрсдийн орон байраа алдах эрсдэлээс сэргийлж ХӨРӨНГИЙН ДААТГАЛД хамрагдаж занших, үүнийгээ банкинд мөнгөө хадгалуулахаас илүүтэй хөрөнгө оруулалт гэдгийг ойлгож ухамсарлах цаг үе бидний өмнө ирээд байна.

Та 100 төгрөгний байшингаа 1 жилийн хугацаанд даатгуулахад 1 төгрөг төлөх ба 10 жилд ямар ч эрсдэл гараагүй байхад та 10 төгрөг төлөх юм. Харин 10 дахь жилдээ ямар нэгэн эрсдэл тохиолдоход Та буцаад 100 төгрөгтэйгээ байх боломж бол даатгал билээ. Хэзээ ч юу ч тохиолдохгүй бол хамгийн сайн хэрэг гэхдээ Та сэтгэл амар ажиллаж амьдрах боломж нь хөрөнгөө даатгуулах болоод байна. Учир нь Та бидний хэн  нь ч ирээдүйд болох эрсдэл гэдэг зүйлийг зогсоох, болиулах боломж үгүй юм.

Үл хөдлөх хөрөнгийн даатгал хийлгэхэд шаардагдах зүйлс

Даатгалын компаниа хэрхэн сонгох вэ?

Та яагаад даатгалын брокерыг сонгох хэрэгтэй вэ?