card

Даатгалын зах зээл хөгжсөн гадны орны жишгээр, компаниуд даатгалын брокероор дамжуулан даатгуулах хандлага тогтсон байдаг. Ихэнх нь Таны бизнесийг хамгаалах хамгийн үнэ цэнэтэй, тохиромжтой даатгалыг худалдан авахын тулд брокерыг сонгох ба Брокер нь таны эрсдэлийг тодорхойлж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг эрэлхийлдэг байна.

Магадгүй Та шинэ зуслангийн байшин, орон сууц, гэр худалдан авах, өөрөө босс болж өөрийн бизнесийг эхлүүлэх эсвэл танайх даатгалаа хийлгээрэй гэсэн утгатай албан бичгийг хүлээж авч ч болох юм.

Аль нь ч бай Та даатгал хийлгэх шаардлагтай болжээ. Та хаанаас даатгалаа авах вэ?

  • Даатгалын компаниудаас даатгалыг шууд худалдан авч болно
  • Эсвэл бие даасан даатгалын брокероор судалгаа хийлгэн даатгалаа сонгон авч болно.

 

Даатгалын брокер Танд юу өгөх вэ?

ТАНЫ ЭРХ АШГИЙГ ТӨЛӨӨЛНӨ: Даатгалын брокер компани нь бүх даатгалын компанитай таны хэрэгцээ шаардлагыг төлөөлж холбоо тогтоодог. Тэдний зорилго бол хамгийн сайн үнээр, хамгийн сайн хамгаалалтыг сонгох байдаг бөгөөд брокероор дамжсанаар жил ирэх тусам үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нь нэмэгдэж байдаг.

ТАНЫ ЭРХ АШГИЙГ ӨМГӨӨЛНӨ: Үүнээс гадна Та даатгалын брокерыг сонгоно гэдэг нь, даатгалын гэрээний хувийн өмгөөлөгчтэй болж байна гэж ойлгож болох ба Таны өмнөөс ярих мэргэжлийн хүн гэсэн утгыг илэрхийлдэг.

ТАНЫ ЭРХ АШГИЙГ ДЭМЖИНЭ: Брокер нь нөхөн төлбөр олгох үүрэгтэй компани биш учир, Та энэ тал дээр брокерын бүрэн дэмжлэгийг авах боломжтой болдог.

ТАНЫ ЗАРДЛЫГ ХЭМНЭНЭ: Бие даасан даатгалын брокер компани нь маш олон хэрэглэгчидтэй байх бөгөөд, Та тэдний нэг хэсэг нь болдог. Энэ нь илүү хүчирхэг, илүү том бусад үйлчлүүлэгчийнхээ нөлөөг хүртэх боломжтой гэсэн үг. Брокер нь Танай байгууллагад учирч болох эрсдэлийг шинжилнэ, мөн эдгээр эрсдэлийг бууруулах, багасгах арга замыг санал болгох бөгөөд ингэснээр цөөхөн даатгалын бүтээгдэхүүн худалдан авах боломжруу зорьдог юм.

ТӨӨРӨГДӨЛ: Брокер нь Аливаа даатгалын гэрээнд Даатгуулагчийнхаа эрх ашгийг өмгөөлж оролцох, тэдэнд тохирсон бүтээгдэхүүнээ сонгоход туслах, тэдэнд зориулсан цор ганц гэрээг бүтээж өгдөг хуулиар олгогдсон эрхтэй цор байгууллага юм. Брокерын үйлчилгээ нь  (Selection, Service, Savings, Satisfaction) ямар ч нэмэгдэл төлбөргүй байдаг. Даатгалын компаний 100 төгрөгний бүтээгдэхүүнийг, 101 төгрөгөөр борлуулах аваас САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО-ноос олгосон тусгай зөвшөөрлөө хураалгах хэмжээнд хүрдэг.  

Аливаа даатгалын гэрээ, ямар нэгэн хууль дүрэм, стандартыг мөрддөг боловч, эцсийн зорилго нь Танд хэзээ нэгэн цагт тохиолдож болох эсвэл тохиолдохгүй ч байж болох эрсдэлээс даатгуулж хураамж төлөх, нөгөө талаас хэрвээ тохиолдол нь боллоо гэхэд санхүүгийн хүндрэлгүй даван туулах шаардлагаас үүдэлтэй учир,  энэ зорилго л биелэж байх учиртай юм. Үүнд гэрээний хугацаа, нөхөн төлбөр олгох нөхцөл, нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, болзсон эрсдэл гэх мэт олон хүчин зүйлүүд нөлөөлдөг бөгөөд, үүнийг даатгалын брокер нь байж болох хамгийн боломжит хувилбараар нь хийж гүйцэтгэдэг.

#альдаатгалсайнбэ #нөхөнтөлбөр #даатгалсонгох #жолоочийндаатгал #хөрөнгийндаатгал

 

Хүсэлт илгээх