Та хамгийн үнэ цэнэтэй зүйл болох өөрийгөө даатгуулдаг уу?

 

Аливаа даатгалын гэрээнд:

1. Эрсдэл буюу ямар тохиолдол болоход таны даатгал үйлчлэх юм бэ?

2. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл: Тухайн эрсдэл нь болсон боловч нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдэх гэсэн  үндсэн хоёр зүйл заалт байдаг. Эдгээрийн улмаас ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ-аар нөхөн төлбөр авсан эсвэл авч чадаагүй тохиолдлуудаас Та бүхэнд хүргүүлж байна. 

 

Даатгалын тохиолдол №1

Даатгалын брокер: Ж. Болормаа

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Гүний уурхайд ажилладаг.

Даатгалын тохиолдол:  Автомашинаас буухдаа хальт гишгэж хөлөө хугалсан.

Тайлбар: Тухайн үед өөрийгөө даатгалтай гэдгээ ч мэдээгүй явсан ба компаниас нь бүх ажилчиндаа нэгдсэн журмаар ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ хийлгэсэн байсан.  Ингээд /эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс /түүнийг хөдөлмөрийн чадвараа хагас алдсан гэж тодорхойлсон тул Ард даатгалаас 310,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан.

Тохиолдол болсон огноо: 2018 он

Даатгалын тохиолдол №2:

Даатгалын брокер: Б.Үүрийнтуяа

Даатгуулагчийн ажил: Нийтлэг Үйлчилгээний Газар

Даатгалын тохиолдол: Ажлын газрынхаа хүнд зодуулсан.

Тайлбар: 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Даатгалын гэрээний нөхцлийн дагуу /эмнэлэг, амбулатори, гэрээр эмчилгээ хийлгэсэн эхний 45 хоног дотор – нийт даатгалын үнэлгээнээс өдрийн 0,3%/ нөхөн төлбөр авсан.

Даатгалын үнэлгээ: 2,000,000 төгрөг

Төлсөн хураамж: 20,000 төгрөг

Авсан нөхөн төлбөр: 84,000 төгрөг байна.

Тохиолдол болсон огноо: 2019 он

Даатгалын тохиолдол №3

Даатгалын брокер: Б.Үүрийнтуяа

Даатгуулагчийн ажил: Нийтлэг Үйлчилгээний Газар

Даатгалын тохиолдол: "Ө ** " ХХК-ий ажилтан нь авто машинтай албан үүргээ гүйцэтгэн явахдаа зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан.

Тайлбар:  Даатгалын гэрээний нөхцлийн дагуу / ДААТГУУЛАГЧ ГЭНЭТИЙН ОСЛЫН УЛМААС нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээг 100% нөхөн төлнө / 20,000,000 төгрөгийн нөхөн төлбөр ар гэрт нь олгосон байна.

Даатгалын үнэлгээ: 20,000,000 төгрөг

Төлсөн хураамж: 200,000 төгрөг

Авсан нөхөн төлбөр: 20,000,000 төгрөг

Тохиолдол болсон огноо: 2019 он

 

Даатгалын тохиолдол №4

Даатгалын брокер: Б. Батчимэг 

Даатгалын тохиолдол:  Даатгуулагч Е нь ажлын байран дээрээ сунадаг шатнаас унаж гараа хугалсан.

Тайлбар: Энэхүү осол нь ажлын байран дээрээ зайлшгүй мөрдөх ёстой дүрэм, заавар зөрчсөний улмаас гарсан нь үйлдвэрлэлийн ослын актаар тогтоогдсон. Ажилтан зайлшгүй хийгдэх ёстой техник аюулгүй ажиллагааны дүрэм заавар зөрчсөний улмаас гарсан тул эмнэлэг эмчилгээний нөхөн төлбөр олгохоос даатгалын компани татгалзсан.

Тухайн байгууллага нь АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ-аар  ажилтныхаа амь нас, эрүүл мэндийг даатгасан боловч дүрэм журам зөрчсөний улмаас гарсан осолд даатгалын компани нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй юм.  Харин энэ тохиолдолд ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ – аар нөхөн төлбөр авах боломжтой байсан байна

Тохиолдол болсон огноо: 2019 он

Даатгалын тохиолдол №5.

Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа

Даатгалын тохиолдол: "Ө**" ХХК-ын ажилтан тэмээнд өшиглүүлж баруун гараа гэмтээсэн.

Тайлбар: “Шуу ясны доод үзүүрийн хугарал” гэсэн оноштойгоор 41 хоног ажилдаа явах боломжгүй эмчилгээ хийлгэсэн байна. Ингээд тухайн даатгалын компанийн нөхцлийн дагуу  / 1 – 45 хоногт нийт үнэлгээнээс өдрийн 0,5% / 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан байна.

Даатгалын үнэлгээ: 20,000,000 төгрөг

Төлсөн хураамж: 200,000 төгрөг

Авсан нөхөн төлбөр: 4,100,000 төгрөг

Тохиолдол болсон огноо: 2019 он

 

Даатгалын тохиолдол №6

Даатгалын брокер: А. Уянга 

Даатгалын тохиолдол: Иргэн А нь барилга угсралтын компанид ажилладаг байсан.Тухайн байгууллага нь АЖИЛЛАГСДЫН ГЭНЭТИЙН СОЛЫН ДААТГАЛ-д бүх ажилчинаа даатгуулсан. Гэвч даатгалын хугацаанд Иргэн А хорт хавдар гэсэн оноштойгоор амь насаа алдсан. Энэ тохиолдолд даатгалын компани нөхөн төлбөр олгоогүй юм. 

Тайлбар: Осол гэмтлийн бус шалтгаанаар буюу өвчин эмгэгээс болж эмчилгээ хийлгэх, амь насаа алдах тохиолдолд ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ-аар нөхөн төлбөр авах боломжгүй байдаг. 

Тохиолдол болсон огноо: 2018 он

Гэнэтийн ослын даатгал гэж юу вэ?

Ажил олгогчийн хариуцлагын даатгал гэж юу вэ?

Холбоо барих