Ажил олгогчийн хариуцлагын даатгал
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Танай байгууллагын ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үед амь нас, эрүүл мэндэд нь гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан гэмтлийг эмчлэх зардал эсвэл мөнгөн тэтгэмжийг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.
Хуулийн шаардлага:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйл
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.4 дэх заалт
Үнэлгээ: Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 36 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.
Хураамжийн хувь: 0,2% - 1%
Даатгалын зүйл: Даатгуулагч байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэнд
Үндсэн эрсдэл:
- Үйлдвэрлэлийн осол /даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх/
- Мэргэжлээс шалтгаалх өвчин /хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин/
- Хурц хордлого /ажил олгогч ажлын байрны эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсөний улмаас үүсэх эрсдэл/
- Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн бүх төрлийн гэнэтийн осол
Ажил олгогч байгууллага ажилчдад үүсэх эрсдлээс хамгаалсан даатгал бөгөөд ганцхан ажилчид бус нийгмийн бусад гишүүдэд учрах хохирол, учирч болох эрсдлүүдийг үйлдвэрлэлийн байгууллагын хариуцлагын даатгалаар хамгаалах болно.



