Танд яагаад гэнэтийн ослын даатгал хэрэгтэй вэ?
- Гэнэтийн ослын даатгалын ач холбогдол нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгодог.
Таныг ямар эрсдлүүдээс даатгах вэ?
- Үйлдвэрлэл техникийн
Машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол гэх мэт эрсдэл.
- Техниктэй харьцах үеийн
Унадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх гэх мэт эрсдэл.
- Байгалийн
Газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх гэх мэт эрсдэл
- Ахуйн
Унаж бэртэх, хальтирах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох гэх мэт эрсдэл.
- Гадны нөлөөллийн
Бусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх гэх мэт эрсдэл.