Гэнэтийн ослын даатгалын талаарх буруу ойлголтууд дээр Смарт зөвлөгөөг хүргэж байна.
Буруу ойлголт:
- Гэнэтийн ослын даатгал нь зөвхөн үйлдвэрлэлийн орчинд үйлчилнэ.
 - Гэнэтийн ослын даатгал нь ажлын 8 цагт л үйлчилнэ.
 - Гэнэтийн ослын даатгалд албан байгууллагууд ажилтнуудаа сайн дураар хамруулдаг.
 - Нийгмийн даатгал төлдөг байгууллагын ажилтанд л гэнэтийн ослын даатгал үйлчилдэг.
 - Зөвхөн гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авдаг.
 
Смарт зөвлөж байна:
- Гэнэтийн ослын даатгал нь АЖИЛ, ГЭР, ОЛОН НИЙТ, ГУДАМЖ ТАЛБАЙ бүх орчинд үйлчилнэ.
 - Гэнэтийн ослын даатгал нь 24 ЦАГТ үйлчилнэ.
 - Гэнэтийн ослын даатгалыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хуулийг дагаж мөрддөг бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа заавал хамруулах үүрэг хүлээдэг.
 - Бүх насны хүмүүс, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэхээс үл хамааран Гэнэтийн ослын даатгалыг хийлгэх боломжтой.
 - Осол гэмтлээс үүдсэн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж болон амь насны нөхөн төлбөрийг олгодог.
 
        
 
 
