Эрүүл мэндийн даатгалын зүйл нь дараах эрсдэлүүдээс даатгагдана. Үүнд:
- Ердийн өвчлөл
- Гэнэтийн өвчлөл
- Архаг хууч өвчний эмчилгээ
- Гэнэтийн ослоос үүдэлтэй эмчилгээ
Даатгагч даатгуулагчийн эмнэлэг эмчилгээний зардлыг 2 хэлбэрээр олгодог.
1. ШУУД ТӨЛӨЛТ: Монгол улс дахь болон олон улсын хамтран ажиллагч эмнэлгүүд рүү ШУУД ТӨЛБӨР ХИЙХ боломжтой тул эрүүл мэндийн үйлчилгээ авахаасаа өмнө ДААТГАГЧИД ЗААВАЛ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЭРЭЙ.
2. НӨХӨН ТӨЛБӨР: Даатгуулагч зардлаа өөрөө урьдчилж төлөх ба эмчилгээ дууссаны дараа даатгагч гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Нөхөн төлбөрийн МАЯГТЫГ бүрэн гүйцэд бөглөх
- Төлбөрийн баримт эх хувиар зардлын задаргааны хамт
- Эмчийн үзлэгийн тэмдэглэл, оношилгоо шинжилгээний тайлан, дүгнэлт (MRI, рентген зураг)
- Эмийн жорын эх хувь эсвэл баталгаажсан хуулбар
- Эмнэлэгээс гарсан тэмдэглэл (шаардлагатай тохиолдолд)