... - Түм түжигнэн бум бужигнасан нийслэлд маань нийт хүн амынхаа гуравны нэг хувьтай тэнцэхүйц тээврийн хэрэгсэл одоогоор бүртгэлтэй байдаг. Замын ачаалал болон жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол аваарын тоо өдөрт хэд хэдээрээ бүртгэгдэн хувь хүний эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд цаашлаад мөнгө санхүү, сэтгэлд санаанд хүртэл багагүй хэмжээний асуудал учирдаг.
Манай улсад одоогоор жолоочийн энэхүү асуудлыг шийдэх зорилготой ганцхан албан журмын даатгал үйлчилж байгаа нь “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” юм. 2020 онд зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаар 17,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна.
Зөвхөн албан журмын даатгал гэлтгүй тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалыг зорин очиж хийлгэдэг болж байгаа нь даатгал хэрхэн үйлчилж хүндээ хүрч хөгжсөөр байгааг илтгэнэ. Жишээ нь манай дүүгийн машин хөдөө замд явж байгаад замын хажуу руу гараад 2, 3 өнхөрсөн, азаар хүмүүс нь гайгүй. Даатгал нь хэдхэн хоногийн дотор мөнгийг гаргаад шинэ машин авсан байгаа юм. Даатгал бол үүсч болзошгүй эрсдэлийг хялбараар даван гарах шийдэл юм...
Жолоочийн харицлагын албан журмын даатгал