card

Эрхэм зорилго: Мэргэжлийн шилдэг багийг бүрдүүлж, даатгуулагчийн тоогоор манлайлах

Алсын хараа: Хүн бүрт эрсдэлгүй ирээдүй

Үнэт зүйл:

  • Мэргэжлийн чадвар - Ажлаа хийх мэдлэг, чадварыг эзэмшиж ур чадвар, сэтгэлгээгээ байнга хөгжүүлэн мэргэжлийн хандлагатай байх
  • Чин сэтгэл - Өөрийгөө байнга дайчилж, ажилдаа чин сэтгэлээсээ өөриймсөг, эзний сэтгэлээр хандах
  • Гэр бүл – Бие биедээ халамжтай, хүндэтгэлтэй, гэр бүлсэг халуун дотно хамт олны орчин, байгууллагын соёлыг бүрдүүлэх
  • Үнэнч байдал – Ажилдаа болон хүмүүст үнэнч шударга, ёс зүйтэй хандаж, итгэлтэй, зарчимтай, урам зориг, хүсэл тэмүүлэлтэй байх

Бид буюу Брокер гэж хэн бэ?

Манай компани нь 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрлөөр үүсэн байгуулагдсанаас хойш даатгалын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, тогтвортой өсөлтийг үзүүлж буй ууган даатгалын брокерын компаниудын нэг юм. 

Бид Монгол улсад үйл ажилагаа эрхлэн явуулж байгаа үндэсний томоохон даатгалын компаниудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж даатгалын гэрээг харилцагч төвтэй байлгахаар зорьж ажиллаж байгаа хамт олон билээ. 
Бид аливаа даатгалын гэрээнд даатгуулагчийнхаа эрсдэлийг үнэлэн, эрх ашгийг хамгаалж оролцдог ба тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгч тохирсон бүтээгдэхүүнээ сонгоход нь туслахын сацуу тэдэнд зориулсан цор ганц гэрээг бүтээж өгдөг хуулиар олгогдсон эрх бүхий байгууллага юм. 

Тиймээс танд, таны амьдралд, таны гэр бүлд, танай байгууллагад эрсдэл байгаа л бол үүнийгээ дэлхийд шалгарсан арга болох даатгалаар хамгаалуулахаар шийдсэн л бол бидэнд хандаж өөрийн тань төлөө ажиллах мэргэжлийн бага хамт олныг сонсож, сонголтоо хийгээрэй.

 

 

Бид буюу Брокер хэрхэн ажилладаг вэ?

Даатгуулагч Даатгалын компани хоёр даатгалын гэрээ байгуулахад ашиг сонирхлын хувьд 2 туйл гэж хэлж болохоор гэрээний талууд болдог. 
Даатгуулагч буюу та аль болох бага үнээр даатгуулж, бүх тохиолдолд нөхөн төлбөрөө авахыг эрмэлзэх бол Даатгалын компани нь бизнесийн байгууллагын зарчмаараа таныг аль болох их үнээр даатгаж, мэдээж болбол нөхөн төлбөр өгөхгүйг зорих ёстой болно.
Үүнд даатгагч маань өөрийн гаргасан бүтээгдэхүүнээ өөрийн тогтоосон/андерайтинг хийсэн  үнээр өөрийн хийсэн гэрээний нөхцөлийн дагуу даатгалын гэрээг байгуулдгийг анхаарах хэрэгтэй юм. Уул нь даатгуулагч маань гэрээний заалтад саналаа хэлж, өөрт тохирох гэрээг бүтээлгэж болох хэдий ч амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүй бөгөөд даатгалын талаарх илүү мэдлэг хэрэгтэй учир чаддаггүй билээ. 
Үүнийг зохицуулахын тулд буюу даатгуулагч таны эрх ашгийг хамгаалуулахаар дэлхийн зах зээл дээр болон хуулийн хүрээнд Даатгалын брокер хэмээх гайхалтай нэгэн субъектийг бий болгосон явдал. 

Даатгалын брокер нь таны эрсдэлийн зөвлөх бөгөөд таны өмнөөс ажиллаж хамгийн бага хураамжаар бүхий л эрсдэлийг тань оруулах үндсэн үүрэгтэйгээр гэрээнд оролцох эрхтэй даатгалын мэргэжлийн оролцогч юм. 
Тиймээс таны эрх ашгийн төлөө хуулийн дагуу дуугарч чадах өөрийн эрсдэлийн зөвлөх болох Смарт Брокероо яг одоо сонгоод үйлчлүүлээрэй!  
Эцэст нь үүнийхээ төлөө даатгуулагч танаас ямар нэгэн нэмэлт төлбөр авдаггүй нь гайхалтай билээ!

Биднийг буюу Смарт брокерыг яагаад сонгох ёстой вэ?
Даатгалын зах зээлийн бэрхшээлээс боломж хүртэлх бодит мэдээллийг аваарай! 
•    Таны өмнө Монголын 10 даатгалын компанийн бүх төрлийн бүтээгдэхүүн байна. 
•    Та өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулсан цорын ганц гэрээг бүтээлгэх боломжтой /Байгууллагын даатгал/
•    Мэргэжлийн зөвлөхүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөө авна
•    Эрсдэлийн удирдлагын зөв шийдлийг олж авна
•    Цагаа хэмнэнэ
•    Зардлаа хэмнэнэ

Нийгмийн хариуцлага

Монгол улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг угтан 2018 онд Сангийн яам, СЗХ, СЭЗДС-иудтай хамтран “ДААТГУУЛАГЧ ТӨВТЭЙ ДААТГАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэв дор дараах үйл ажиллагааг зохион байгуулсан.

  1. Оюутан, судлаач, багш эрдэмтэдийн дунд эрдэм шинжилгээний бага хурал
  2. Даатгалын компаниуд, даатгалын мэргэжлийн оролцогчид, бизнесийн байгууллагууд болон иргэдийн дунд зохион байгуулагдах салбар хуралдаанууд

Даатгалын салбарт дутагдаж буй суурь судалгааны асуудлуудыг эрдэмтэн судлаачдын анхааралд хүргэх, бизнесийн байгууллагуудын даатгалын үйлчилгээнд хамрагдах цар хүрээг нэмэгдүүлэх, иргэдийн дундах даатгалын боловсролыг нэмэгдүүлэх зэрэг даатгалын салбарын хөгжилд тодорхой үр дүнг бий болгох зорилготой.

 

 

Хүсэлт илгээх