Гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр

Гэнэтийн ослын даатгалын тохиолдол:

  • Даатгуулагч "А" 20 сая төгрөгийн хамгаалалттай Гэнэтийн ослын даатгалд хамрагдаж, 20,000 төгрөгийн хураамж төлсөн байна. Даатгуулагч гэрээний хугацаанд гэнэтийн осолд өртсөн байна. Нөхөн төлбөрийг хэрхэн тооцох вэ?

Нэг. Хэрэв даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд үнэлгээг 100% буюу 20,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгогдоно.

Хоёр. Хэрэв хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол Даатгуулагч:

  • 1-45 хоногоор хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол - үнэлгээний 0,3% /20,000,000 * 0,3% = 60.000 төгрөг /1 өдрийн/ * 15 хоног = 900,000 төгрөгийн тэтгэмж авна.
  • 46-90 хоногоор хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол үнэлгээний 0,5%-аар тооцож тэтгэмж буюу 1 өдрийн 100,000 төгрөгийн тэтгэмж авна г.м.

Гурав. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон тохиолдолд Даатгуулагч:

  • 30% - 70% хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон бол даатгалын үнэлгээний 50%-70%,
  • 71%-аас дээш хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон бол даатгалын үнэлгээний 80%-100%

Дөрөв. Эмчилгээний зардал.

  • Гэмтэл бэртлээс үүдэлтэй эм тариа эмчилгээний зардлаа эмчийн үзлэгийн акт болон ebarimt-аар нотлон төлбөрөө гаргуулж авах боломжтой.

Гэнэтийн ослын даатгалын талаарх мэдлэгээ нэмээрэй.