Бүх даатгалын компаний цэвэр хураамжийн орлого ба нөхөн төлбөр олголт /Бүх бүтээгдэхүүнээр/

Даатгалын тохиолдлын улмаас 2018 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 32815 даатгуулагчдад 29.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Даатгалын компаниар авч үзвэл “Миг даатгал” ХХК 9.2 тэрбум төгрөгийн, “Монгол даатгал” ХХК 3.6 тэрбум төгрөгийн, “Ард даатгал” ХХК 3.5 тэрбум төгрөгийн, “Бодь даатгал” ХХК 2.2 тэрбум төгрөгийн, “Мандал даатгал” ХХК 2.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь хамгийн өндөр бөгөөд нийт нөхөн төлбөрийн 70.7 хувийг эзэлж байна. Нийт салбарын хэмжээнд авч үзвэл нөхөн төлбөрийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 68.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цэвэр хураамжийн орлого=Нийт орлого - (Давхар даатгалын хураамжийн орлого + Даатгалын буцаалт)

Дүгнэлт: Хамгийн их нөхөн төлбөр олгосон тоогоор нь тухайн компанийг нөхөн төлбөр сайн олгодог гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм. Үүнд: Даатгалын төвлөрүүлсэн цэвэр хураамжийн орлого ба нөхөн олгосон зарлагын дүн хоёрын харьцаагаар тодорхойлох бөгөөд энэ нь нөгөө талаас  тухайн компаний цэвэр орлогыг харуулж болно. Дээрх графикаас харахад Гэр, Миг даатгалын хувьд олсон орлогосоо давсан нөхөн төлбөрийг олгожээ гэдэг нь харагдаж байна. 

Даатгалын тохиолдол болоход ямар арга хэмжээ авах вэ? гэдгийг мэдэийг хүсвэл дараах линкээр орж харна уу.