Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Зеткины санаачлагаар 1910 оны 2 дугаар сард анх удаа Копенгаген хотноо эмэгтэйчүүдийн чуулган хуралдаж, "Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг" бий болгожээ. 

Олон улс орнууд энэхүү баярыг эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилгоор даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, нийгмийн анхаарлыг хандуулахаар үр дүнтэй хөтөлбөрүүдийг зохион байгуулж тэмдэглэдэг байна.

Эрхэм жолооч та энэ өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж зам тавьж өгөхийг уриалж байна.