Олон улсын даатгалын зах зээлийн мэдээ

 

Германы даатгалын компани болох Аллианз нь Хятадын Банк, Даатгалын Зохицуулах Хорооноос (CBIRC) зөвшөөрөл авснаар Хятадын анхны гадаадын эзэмшлийн даатгал холдинг компани болон үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. 

Шанхай хотод төвтэй Аллианз (Хятад) даатгалын холдинг компани нь бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх, зах зээлд хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхэд даатгагчийн стратеги болон санхүүгийн уян хатан байдлыг сайжруулах замаар тус улсын эдийн засгийн өсөлтийн зорилгыг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.

Хятадын засгийн газраас гадаадын даатгалын компаниудад зах зээлээ нээх, хөрөнгө оруулалтыг дэмжихээр олон арга хэмжээ явуулсны дараагаар зохицуулагч байгууллага энэхүү шийдвэрийг гаргажээ.

Аллианз нь энэхүү зөвшөөрөлийг авсанаар дэхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай улсад тэргүүлэх байр суурь эзлэх боломжтойг мэдэгдсэн ба үүнтэй холбоотойгоор Аллианз (Хятад)нь даатгалын холдинг компанийн ТУЗ-ын даргаар Сергио Балбино (Sergio Balbino), гүйцэтгэх захирлаар Solmaz Altin нарыг тус тус томиллоо

Гүйцэтгэх захирал Солмаз Алтин (Solmaz Altin) хэлэхдээ“Хятад бол Аллианз компанийн хувьд бүс нутгийн хэмжээнд стратегийн тэргүүлэгч ач холбогдолтой зах зээл гэдгийг цохон тэмдэглэсэн. Бид энэхүү шинэ холдинг компанийн бүтэцтэйгээр өсөн нэмэгдэж буй дундаж давхаргад санхүүгийн шийдлийг санал болгох боломжтой. Аллианз нь Хятадын өсөн нэмэгдэж буй даатгалын салбарт тэргүүлэгч байр суурьтай болохыг зорьж байна. Бид зохицуулагч байгууллагын зааварчилгаа, удирдамжийн дагуу улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүгийн зах зээлийн оролцоогоо улам бүр нэмэгдүүлэхээр үргэлжлүүлэн ажиллах болно хэмээв”.

Эх үүсвэр : https://www.reinsurancene.ws/allianz-receives-approval-for-chinese-holding-company/