Нөхөн төлбөрийн кейс

 

 

 

 

Даатгалын төрөл: Тээврийн хэрэгслийн даатгал 

Даатгалын тохиолдол: Иргэн А машинаа барин хөдөө орон нутгийн зам дээр замын хөдөлгөөнд оролцож байх үед нь хажуу талаас нь мотоцикл гэнэт орж ирж мөргөсөн тохиолдол гарсан. 

Осол болсон даруйд машины эзэн даатгалын компанидаа мэдэгдэн, Н даатгалаас ирж үзлэг шалгалт хийгээд явсан ба, нөхөн төлбөрийн материал бүрэн бүрдүүлж өгсний дараа Н даатгалын компани нөхөн төлбөрийг гаргаж өгөхөөс татгалзсан байна. 

Тайлбар: Буруутай тал байгаа учир, буруутай этгээдээс нөхөн төлбөрийг гаргуулж авах ёстой гэсэн үндэслэл хэлсэн байна. 

Смарт зөвлөж байна: Осол болсон даруйд буруутай талын иргэний үнэмлэх, бичиг баримт, буруутай нь үнэн гэсэн утга бүхий хүсэлт өргөдөл, холбоо барих дугаар гэх мэт мэдээллүүдийг хамтад нь бүрдүүлж даатгалын компанидаа өгөх хэрэгтэй. Даатгалын компани нөхөн төлбөрийг гаргаж өгсний дараа, буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалын компанид шилждэг байгаа. Иймээс цаашид холбоо барих боломжгүй шууд явуулсан тохиолдолд  нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болж болдог. Мөн буруутай этгээдээс төлбөрийг тэр дор нь барагдуулж аваад, давхар даатгалын компаниар төлүүлэх гэж байгаа мэт харагдаж болохыг үгүйсгэхгүй. Даатгал нь хохирлоо барагдуулах хэрэгсэл болохоос ямар нэгэн байдлаар ашиг олох эх үүсвэр биш юм. 

Даатгалын мэргэжилтэн. Н. Солонго 

 

 

 

 

 

Даатгалын төрөл: Жолоочийн хариуцлагын даатгал 

Даатгалын тохиолдол: А нь багануурын зам дээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас урдаа явж байсан машиныг мөргөсөн тохиолдол болсон байна. 

Даатгалын компанируугаа залгасан боловч: 

1. Утсаа авахгүй маш олон залгуулсан 

2. Утсаа аваад манай багануурын салбар одоогоор ажиллахгүй байгаа гэсэн хариу өгсөн байна.

Мөн тухайн үед мөргүүлсэн машинд сууж явсан хүн бэртсэн тул, цагдаа дуудан дүгнэлт тодорхойлолт гаргуулаад, гэмтсэн хүнийг эмнэлэгт хүргэсэн. Тухайн хүний эмнэлэгийн  зардалд өөрөөс нь их хэмжээний мөнгө гарсан бөгөөд, нөхөн төлбөрийн материалаа даатгалын компанид бүрдүүлж өгтөл, 3 хоногийн дотор бидэнд мэдэгдэх үүрэгтэй байсан гэдэг шалтгаанаар нөхөн төлбөр гаргаж өгөхөөс татгалзсан байна.

Смарт зөвлөж байна: Даатгалын компаний тухайн газрын салбар байхгүй байлаа ч, төврүү ослыг мэдэгдэн, даатгалын компаниас ирж газар дээр нь үзлэг хийх боломжгүй гэсэн тохиолдолд, ослын зураг болон, осол болсон газрын орчныг зураг болон бичлэг хэлбэрээр авч  баталгуулах үүрэгтэй. 

Даатгалын мэргэжилтэн. Н. Солонго

 

 

Даатгалын төрөл: Жолоочийн хариуцлагын даатгал 

Даатгалын тохиолдол: Жолооч замын хажууд түр зогсох үйлдэл хийгээд машинаасаа буухдаа санамсар болгоомжгүйгээр цамцныхаа ханцуйгаар кардаанаа татаж арагшаа өнхөрсөн тохиолдол болсон байна. Өнхрөхдөө ардаа байсан машинд хохирол учруулсан ба даатгалын компани нь замын хөдөлгөөнд оролцоогүй байсан гэсэн шалтгаанаар нөхөн төлбөр олгоогүй байна. 

Смарт зөвлөж байна: Замын хөдөлгөөнөө бүрэн дуусгаснаар, хэрвээ уруу газар зогссон бол аюулгүй байдлаа бүрэн хангаснаар хөдөлгөөн дуусгавар болдог тул энэ тохиолдолд нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэл болохгүй байсан байна. 

Иймээс иргэд өөрсдөө наад захын мэдлэгтэй байж, эсвэл мэргэжлийн оролцогч, хуульчдаас зөвлөгөө мэдээлэл авч байхыг хүсэе. 

Та аливаа даатгалын тохиолдол болох, нөхөн төлбөрийн эргэлзээтэй асуудал тулгарах зэрэгт даатгалын мэргэжлийн оролцогч компаниудаас зөвлөгөө мэдээлэл аваарай. 

#Жолоочийн хариуцлагын даатгал гэж юу вэ?

#Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?

#Даатгалын тохиолдлын үед ямар арга хэмжээ авах вэ?

#Даатгалын нөхөн төлбөрийг хэрхэн олгодог вэ?