Галын аюулаас урьдчилан сэргийлье.

Цэцэрлэг сургуулийн 1-р улирлын амралт ойртож, хүйтний эрч чангарсан өвлийн эхэн сарын мэндийг хүргэе. Өвлийн амралтаараа хүүхдүүдийн маань дийлэнх нь зусланд бус гэртээ амарцгаадаг.

Хүйтний улиралд Онцгой байдлын байгууллагад ирж байгаа аюул, ослын дуудлагын дийлэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг.

Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл:

-Пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй

-Цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх

-Бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх

-Зуслангийн байр, сууцаа эзэнгүй орхих

-Ил зуух, шалны халаалтын нөлөөлөл зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарч байна.

Та хүүхэдтэйгээ болзошгүй аюулын тухай ярилцдаг уу?

Бидний эргэн тойронд ахуйн түлэгдэлт ямар их байдаг билээ???

Гал гарах үед ямар дугаар руу залгахаа таны хүүхэд мэдэх үү?

Галын аюулын үед авах арга хэмжээг таны хүүхэд мэдэх үү?

Нөхцөл байдал, орчингоос хамаараад өөр өөр байж болох ч хүүхдэдээ гал гараад ус байхгүй байвал алчуур, цамц гэх мэт даавуу руу шээгээд амаа дарвал угаартахаас хамгаалдаг гэж заагаарай.

Гал гарвал ямар нэгэн аргаар хурдан гадагш гарах хэрэгтэй бөгөөд цахилгаан шатанд сууж болохгүй гэдгийг хүүхдэдээ хэлж өгөөрэй.

Гарах боломжгүй тохиолдолд шаланд ойртон амьсгалах нь угаартахаас бага ч гэсэн хамгаална гэдгийг сануулаарай.

Хүүхэдтэйгээ гадуур явахдаа байшин доторх галын тэмдэглэгээг хамтдаа олж, гарах гарцыг олж тоглоорой. (Ийм үед заавал гал гарна гэх айдас төрүүлэх шаардлагагүй бөгөөд хүүхдэдээ тоглоомоор ийм дадал суулгасан байхад хүүхэд орж гарч байгаа барилгынхаа гарцыг ажигладаг болох болно)

Танай гэрт хүүхдэд аюул учруулж болзошгүй цахилгаан, галын аюултай эд зүйлс хүүхдийн гар хүрэх газраас хол байдаг уу?

Хүүхэд аюултай гэдгийг нь ч мэдэхгүй сонирхолтой, анхаарал татсан зүйл рүү тэмүүлдэг. Аюултай/ аюулгүй зүйлсийн талаар тайлбарлаж, шууд загнаж, хориглохоос илүү яагаад аюултай гэдгийг хангалттай тайлбарлаж өгөөрэй.

Харин томчууд бидний заавал мэдвэл зохих зүйл бол дээрх галын эрсдлээс амь нас, эрүүл мэнд, зуслангийн байшин, орон сууц, амины орон сууцаа хамгаалах иж бүрэн даатгалуудыг мэргэжлийн зөвлөх бид танд таатай нөхцөлөөр санал болгодог гэдгийг дуулгахад таатай байна. Та өөрийн эд хөрөнгө , амь нас , эрүүл мэнд, гэнэтийн ослоо хамгаалахаас гадна санхүүгийн эрсдэлд өртөхгүй байх олон боломж байдаг юм шүү

Зураг. 2022/11/02 Zogii.mn /Чингэлтэй дүүргийн 19-р хороо Санзайн задгайд 10х10 хэмжээтэй 2 давхар байшинд гал түймэр гарлаа/

Нийтлэл. Смарт брокерс ХХК 7000-9099 Даатгалын зөвлөх Б.Бадамханд 90019099

Хамт @Little scholars & Онцгой байдлын ерөнхий газар

Барилга байгууламжийн даатгал

Даатгалын брокер гэж хэн бэ?