Ачаа тээвэрлэгч компани даатгалын гэрээгээ хэрхэн сайжруулах вэ?

Тээврийн компаниуд даатгалын гэрээгээ хэрхэн сайн байгуулах вэ?

Даатгуулагчийнхаа талд гэрээг нь бүтээж өгдөг манай компанийн хувьд анх ингэж л тээврийн салбартай танилцаж байлаа. Яав ийв болж судлахад өөрийн хүлээх хариуцлагаа өндөр тавиад дээр нь гаргаж өгч чадамгүй материалыг нөхөн төлбөр авахдаа бүрдүүлэх материалын жагсаалтдаа оруулаад гэрээгээ баталсан байсан юм. Тэрнээс #Даатгал хэзээ ч үндэслэлгүй зүйлээр буюу гэрээнд заасан шалтгаанаас болж гарсан хохиролд өгөхгүй гэж хэлдэггүй. Гол нь та/танай байгууллага гэрээгээ маш сайн хянаж, өөрийн онцлогтоо буюу бодит байдалдаа тохирсон заалтуудаа оруулж байгуулах юм шүү дээ.

Ингээд СМАРТчууд тээвэрлэлтийн үед гарч болох хүндрэл, туслан гүйцэтгэгч, ажилтнуудын ээлж, гаалийн бүс, хилийн чанадад тээвэрлэх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах боломж гээд судалсаар яг тохирсон гэрээг нь буюу ахиад лав дээрх асуудал гарахгүй гэрээг байгуулснаас хойш 5 жил болжээ. Жил ирэх тусам туршлагажсаар одоо бол ачааны төрлөөс эхлээд мэргэшсэн, сэтгэл ханамж дүүрэн гэрээг харилцагчдадаа бүтээж өгдөг болсон.

Мэдээж #Ачаа тээвэрлэгч компаниудын үндсэн зорилго бол өч төчнөөн тэрбумын үнэтэй хүний эд хөрөнгийг асуудалгүй хугацаандаа хүргэх, дээр нь өөрсдийн машинуудаа гэмтээхгүй байх, хамгийн гол нь #жолооч нарын хариуцлагын асуудал байдаг шүү дээ. Энэ бүгдийг шийдэж чадах (гэхдээ санхүүгийн хувьд шүү) даатгалын гэрээг байгуулж болдог.

Ингээд гэрээндээ тусгаж болох бяцхан зөвлөгөөнүүдээс хүргэе!

Бүгдийг дурдвал мэдээж дуусахгүй...

1. Хураамжаа бууруулах буюу даатгалд төлөх мөнгөө багасгах арга

- Өөрийн бодит үнэлгээгээр даатгуулах

#машинаа ч бай, ачаа тээврээ ч бай яг л зах зээлийн үнээр буюу гэрээн дээрх үнээрээ даатгуулаарай. Энэ нь заримдаа даатгалд их мөнгө төлөх гээд байгаа юм шиг санагдавч яг өртгөө бүтэн хэлэх нь харин ч хураамжаа бууруулахад түлхэц болдог. Жишээ нь: 10 сая төгрөгөөр хариуцлагаа үнэлээд даатгуулаад ~1.75 хувь буюу ~175000 төгрөг болдог бол 100саяар өөрийн хариуцлагаа үнэлэхэд ~0.8% буюу ~800 000 төгрөг төлнө. Энэ 2 төлөх мөнгөө харахад 4 дахин зөрүү харагдаж байгаа ч өрийн хариуцлага буюу даатгалаас авах мөнгө нь 10 дахин зөрүүтэй байгаа юм. Тиймээс багаар үнэллээ гээд өндрийг төлөхөөс биш хохирлоо барагдуулж чадахгүй ерөнхийдөө 2ийн хооронд даатгал болдог.

- Өөрт хамаарахгүй эрсдэлийг хасуулах

Танайх зөвхөн нүүрс, баяжмал ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар эвдрэл бага, бүрэн сүйрэхгүй ачаа зөөдөг бол үүнийгээ илэрхийлж үнээ багасгаж болно. Учир нь #Осол боллоо гэж бодоход ачаа унаж гэмтэх хэдий ч буцаад сэргээх боломжтой учир хохирол бага гарна гэсэн үг. Мөн яг ийм төрлийн #Ачаа тээвэрлэдэг компани байгаль орчны эрсдэлийг авахгүй байж болно. Энэ эрсдэл нь нэг гарвал нэлээд өндөр дүнтэй төлбөр гардаг учир даатгалын хураамжийн тооцооллын нэлээдгүй хувийг эзэлдэг.

2. #НөхөнТөлбөр авах буюу хохирлоо барагдуулахад анхаарах зүйлс

- “#Өөрийн хариуцах хэсэг” гэдгийг анхаарах

Маш ойлгомжтой хэдий ч төдийлөн анхаарч ойлголгүйгээр даатгалын гэрээгээ байгуулчихсан байдаг түгээмэл алдаа. Энэ нь ямарваа нэгэн осол гарлаа гэж бодоход та өөрөө хариуцах буюу тэр хүртэлх мөнгөн дүнгээ даатгалаас авахгүй гэсэн шууд утгатай өгүүлбэр. 10 - 30% хүртэлхээр ихэнхдээ гэрээнд байдаг энэ өгүүлбэр танд 1 сая төгрөгийн хохирол гарсан бол 100 000 – 300 000 төгрөгийг хасаж олгоно гэсэн утгыг заадаг. 15 сая₮ хохирол гарвал 1.5сая₮ - 4.5сая₮ийг хасаж танд олгон.

- Харин өөрийн хариуцах хэсэг 500 000 төгрөг гэж заасан бол юу гэж ойлгох уу?

Даатгалын гэрээнд ӨХХэсгийг хувиар зааж өгөхөөс гадна тогтмол дүнгээр оруулсан байдаг. Хэрэв дээрх жишээний дагуу энэ тохиолдолд бол та даатгалаас 500 000 төгрөгийг л авна буюу та үлдсэн 500 000 өөрөө гаргахаар анхнаасаа гэрээгээ байгуулсан гэсэн үг. Харин том хохиролд дээр буюу 15 саяын хохиролд ӨХХ 500 000₮ хасуулаад 14 500 000₮ даатгалаасаа авна гэсэн үг. Тиймээс та өөрийн байгууллагатаа бол гарч болох хохирлоо тооцож үзээд дээрх 2 заалтын ялгааг бодож гэрээгээ байгуулаарай.

- Материал бүрдүүлэлт

Танд даатгалын тохиолдол үүслээ гэж бодоход үүнийгээ мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах, хэдэн төгрөгийн хохирол гарснаа хөндлөнгийн этгээдээр гаргуулах шаардлагууд гардаг. Мэдээж ингэж байж л гэрээнд заасан эрсдэл мөн болохыг мөн хэдэн төгрөг танд өгөхөө даатгал шийднэ шүү дээ. Тиймээс гэрээ байгуулахдаа яг энэ нөхцөлүүдээ бодож бүрдүүлэх материалын жагсаалтаа нэг бүрчлэн харж, биелүүлэх боломжтой эсэхээ ярилцаарай.

Жишээ нь: #экспертийн дүгнэлт гэж заасан бол эксперт нь зөвхөн гаалийн талбай дээр л ажилладаг, тэндээсээ хөдөлчихвөл дүгнэлт гаргаж өгдөггүй гэдгийг бодолцож тэндээс бусад газарт мэдсэн хохирлыг даатгал төлөхгүй юм байна гэдгийг ойлгох. Ахиад нэг жишээ #цагдаагийн дүгнэлт: Хилийн гадна болон бүсэд цагдаа орж болохгүй гэдгийг мөн мэдэж даатгалын гэрээн дээрээ баталгаажуулах өөр арга байгаа эсэхийг тохиролцож гэрээндээ оруулах юм шүү дээ.

Эрсдэл бол хэзээ ч тохиолдож болох зүйл. Бид зайлсхийж чадахгүй харин түүний үр дүнд бий болох санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлж болно. Энэ нь даатгал. Даатгал худлаа гэж боддог хүмүүс байдаг ч дээрх зүйлсээ маш сайн хянаж чадвал худлаа даатгал гэж байдаггүй. Даатгалд үндэслэлгүй татгалзах эрх байдаггүй. Гол нь бид л гэрээгээ маш сайн байгуулж, тэдэнд татгалзах үндэслэлгүй өгөхгүй байх явдал юм.

Мэдээж энэ бүгдийг сурна, дээр нь дор хаяж 2, 3 даатгалын гэрээг харьцуулна гэдэг бөөн төвөг байдаг. Энэ үедээ бидэнд хандаж болно. #смартброкерс ХХК нь #даатгуулагч талдаа үйлчилдэг даатгалын мэргэжлийн оролцогч бөгөөд танд хамгийн сайн байх гэрээний төслийг санал болгодог. Мөн #ТЭЭВРИЙНКОМПАНИ-удад зориулсан #НЭГ САРЫН аяны хүрээнд байгуулсан гэрээгээ үнэ төлбөргүйгээр хянуулах боломжийг бидний харилцагч биш хүмүүст олгож байгаа юм шүү.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7000 – 9099, 80109099 дугааруудаас тодруулаарай.

Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

Ачаа барааны даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал