Хөрөнгөө даатгуулж амжсан уу?

Хөрөнгөө даатгуулахдаа: 

1. Даатгуулах зүйл тус бүрээ нэр дурдан, зах зээлийн үнийн хамт гэрээнд хавсаргахыг анхаарна уу

2. Осол гарахад нөлөөлсөн анхдагч эрсдэл нь таны даатгалын гэрээнд тусгагдсан байх ёстой 

3. Даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн байж болохгүй буюу энэ нь /жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, галын дэргэд газ, газан бүтээгдэхүүн тавих, цахилгааны утас нь шалбарсан байх гэх мэт / байдаг. Ингээд нөхөн төлбөр авсан эсвэл авч чадаагүй тохиолдлуудаас хүргэж байна. 

Даатгалын тохиолдол №1

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Хүчтэй салхины улмаас Шатахуун түгээх станцын аянга зайлуулагч хугарч унасан. 

Тохиолдол болсон огноо: 2019  

Тайлбар: Даатгалаа дуудсан боловч аянга зайлуулагч нь нь даатгагдсан хөрөнгөнд ороогүй байсан учир, өөрсдийн зардлаар сэргээн засварласан байна. 

Смарт зөвлөж байна: Аливаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулахдаа даатгуулах зүйлсийнхээ жагсаалтыг, тус бүрийн зах зээлийн үнэтэй нь хавсаргаж өгдөг байна.

Жишээ нь: Та бараа материал даатгаж байгаа бол, бараа тус бүрийнхээ үнийг, төрөл зүйлтэй нь гаргаж өгөх ба даатгалын тохиолдол болоход тухайн жагсаалтанд байгаа буюу хураамж төлөгдсөн бараа материалыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа

Даатгалын тохиолдол №2

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Доод айлруугаа ус алдсан 

Тохиолдол болсон огноо: 2016  

Тайлбар: Орон сууцны даатгалд хамрагдсан байсан ба жилийн 60,000 төгрөгний хураамж төлөөд өөрийн хөрөнгөө болон, бусдад учруулах хохирлоо даатгуулжээ. Ингээд даатгалын компаниас бусдын хөрөнгөнд учруулсан хохиролдоо 2,800,000 төгрөгний нөхөн төлбөр авсан. 

Смарт зөвлөж байна: Бид гэнэтийн эрсдэл тохиолдох магадлал өндөр улсад ажиллаж амьдардаг. Аливаа зүйл тохиолдоход байгууллага, өрх гэр, хувь хүн санхүүгийн хувьд ганхах магадлал өндөр учир тодорхой хэмжээний хураамжийг даатгалдаа заавал төсөвлөж хэвшвэл зүгээр юм. Энэ нь банкинд мөнгөө хадгалуулахаас илүү хөрөнгө оруулалт байдаг.

Даатгалын брокер: Ж. Болормаа

Даатгалын тохиолдол №3

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Агуулахад гал гарч дотор нь байсан барилгын материал шатсан. 

Тохиолдол болсон огноо: 2018

Тайлбар: Нийт 10 сая төгрөгний хохирол гарсан ба даатгалын компани ослын дүгнэлтийг үндэслэн 50% нөхөн төлбөр олгожээ. Үүнд даатгуулагчийн буруугаас үүдэлтэй гал гарсан байна. 

Смарт зөвлөж байна: Даатгал нь нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг бөгөөд, даатгуулсан иргэдийн зүгээс хариуцлагыг бас давхар шаарддаг юм. Мөн дээрээс нь эрсдэл нь гэнэтийн санамсаргүй байх ёстой ба даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн байж болохгүй. 

Жишээ нь: Согтуугаар машин барьж явах, зайлшгүй байх ёстой галын хорыг тавиагүй байх, цахилгааны утас нь шалбарсан байх, ил галын дэргэд газ газан бүтээгдэхүүн тавих, үүднийхээ цасыг цэвэрлээгүйгээс хүн хальтарч унах гэх мэт. 

Даатгалын брокер: Ж. Болормаа

Даатгалын тохиолдол №4

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Гэрлийн бүрхүүлээс гал гарч, хөрөнгө нь шатсан байна. 

Тохиолдол болсон огноо: 2019

Тайлбар: Азаар хүний амь нас эрсдээгүй боловч маш их хэмжээний хохирол гарсан юм. Сүүлийн 5 сарын турш байрны мөнгөн дээрээ 1500 төгрөг нэмж төлж, нийт 7500 төгрөгийг орон сууцны даатгалд төлж байсан нь аминд орж 1,500,000 төгрөгний нөхөн төлбөрийг даатгалаас авчээ. Тэрээр даатгалын талаар илүү мэддэг байсан бол өшөө өндөр даатгуулах байлаа гэж ярьж байна

Даатгалын брокер: А. Уянга

Даатгалын тохиолдол №5

 

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Таван ханатай гэр үерт автсан 

Тохиолдол болсон огноо: 2019

Тайлбар: Иргэн С нь гэрээ 500,000  төгрөгөөр үнэлэн даатгуулсан ба гэр нь үерт автан бүрэн сүйрсэн.  Даатгалын компаниас 500,000 төгрөгөө буюу 100% нөхөн төлүүлсэн байна. 

Смарт зөвлөж байна:  Хөрөнгөө даатгуулахдаа ямар ямар эрсдэлээс даатгуулах вэ? Гэдгээ сайн тооцоолох хэрэгтэй. Хөрөнгийн даатгалын үндсэн эрсдэлд:

  • Байгалийн эрсдэл
  • Сантехнийкийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Цахилгааны эрсдэл  байдаг

Даатгалын брокер: Б. Батчимэг

Даатгалын тохиолдол №6

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Амины орон сууц шатсан байна

Тохиолдол болсон огноо: 2019

Тайлбар: Иргэн Э Амины орон сууцаа даатгуулсан бөгөөд байшингийн янданд их хэмжээний халалт үүсч, шатах материалаар дамжин  гал гарсан. 

Хохирол үнэлгээний компаниар бодит хохирлоо үнэлүүлэн 1,399,000 төгрөг даатгалаас нэхэмжилсэн боловч 649,000 төгрөгийн олгосон байна.

Смарт зөвлөж байна:  Энэ тохиолдол нь шатах материал галын хажууд тавих нь өөрөө эрсдэлийг нэмэгдүүлсэн буюу эрсдэл үүсэх анхны шалтгаан болсон байна. Даатгал нь нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг бөгөөд, даатгуулсан иргэдийн зүгээс хариуцлагыг бас давхар шаарддаг юм. Мөн дээр нь эрсдэл гэдэг нь гэнэтийн санамсаргүй шинжтэй байх ёстой ба даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн байж болохгүй юм.

Даатгалын брокер: Б. Батчимэг

Даатгалын тохиолдол №7

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Шатахуун түгээх станцын хөрөнгөнд салхины нөлөөгөөр хохирол учирсан

Тохиолдол болсон огноо: 2019

Тайлбар: Замын-Үүд сумын нутаг дэвсгэр орчмоор 16-26, зарим үед 29 м/с хурдтай хүчтэй салхины улмаас Шатахуун түгээр станцын үнийн самбар унаж, саравчны гэрлүүд шутаж, саравчны хавтангууд унаж, дээврийн төмрүүд хууларч гэмтсэн осол гарсан байна. Ингээд даатгалын компаниасаа 8,437,000 төгрөгний нөхөн төлбөр авчээ.

Смарт зөвлөж байна:  Хөрөнгөө даатгуулахдаа юу юугаар даатгуулах гэж байгаа болон ямар эсрэдлээс хамгаалуулах вэ гэдгээ нарийн тооцож гэрээндээ тусгаж өгөх ёстой болдог. Мөн даатгалын гэрээний даатгалд ХАМРАГДАХГҮЙ НӨХЦӨЛ хэсгийг сайтар уншиж танилцах нь зөв юм.

Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа

Даатгалын тохиолдол №8

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Зурагтаа хулгайд алдсан 

Тохиолдол болсон огноо: 2019

Тайлбар: Иргэн Э 43 инчийн монел брэндийн зурагт банкны лизингээр авсан ба лизингээ төлж дуусаагүй байхдаа хулгайд алдсан байна. Даатгалаа хийлгэхдээ хөрөнгөө 769,900 төгрөгөөр үнэлж даатгуулсан ба даатгалын компаниас 650,000 төгрөгний нөхөн төлбөр авсан байна.

Смарт зөвлөж байна:  Даатгуулах хөрөнгөө зах зээлийн үнийг баримтлан /зах зээл дээр худалдаж авах, эсвэл зарахад төлөх дүн/ даатгуулах нь хамгийн зөв байдаг.

Хөрөнгийн даатгалын үндсэн эрсдэл + нэмэлт эрсдэлийг илүү хураамж төлөөд сонгох боломжтой ба үүнд:

  • Хулгайн эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл багтсан байдаг.

Хулгайн эрсдэлийг сонгож даатгуулсан бол /нэн яаралтай даатгалын компанидаа мэдэгдэх, шаардлагатай газар нь бүртгүүлж тэмдэглүүлэх, хулгай мөн эсэхийг нотлох баримтыг аль болох цуглуулах үүрэгтэй юм/

Даатгалын брокер: Б. Батчимэг 

Даатгалын тохиолдол №9

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Нисэх онгоцны мэдээлэл дамжуулалдаг самбарны порт сервер эвдэрсэн. 

Тохиолдол болсон огноо: 2018

Тайлбар: Эрсдэл: Баянхонгор, Дорнод аймгуудад аадар бороо үргэлжлэн орсоны улмаас Баянхонгор, Дорнод аймгийн нисэх буудлын цаг уурын автомат станцын мэдээлэл WID512 тоон дэлгэцэнд гарахгүй болсон. Уг гэмтлийг шалган үзэхэд порт серверлуу ус орсны улмаас ажиллахгүй болж мэдээлэл  дамжуулах ажиллагаа алдагдсан байжээ.

Хохирол үнэлгээний компаниар хохирлын үнэлгээ хийлгэж нэг порт серверийн үнийг 2,368,683 төгрөгөөр тооцож нийт 4,737,366 төгрөгний нөхөн төлбөрийг даатгалын компаниас авсан.

Смарт зөвлөж байна: Нисэх онгоцны буудал хөрөнгүүдээ үнэлэн даатгуулсан бөгөөд байгалийн эрсдэлээс нөхөн төлбөр авчээ. Ус нэвтэрч орсон нь бороо орсноос үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл Proximate cause гэгдэх 4-р зарчим нь осол гарахад хүргэсэн анхдагч шалтгаан нь даатгагдсан байх ёстой гэж үздэг.

Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа

Даатгалын тохиолдол №10

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: 2 тнн бетон зуурмагт ашигладаг бодис асгарсан.

Тохиолдол болсон огноо: 2018

Тайлбар: Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаад бетон зуурмагийн үйлдвэрийн талбайд гал гарч зуурмагт ашигладаг хиймийн нэмэлт бодисын сав нь хайлж, бодис асгарсан. 

Даатгалын гэрээний дагуу өөрийн хүлээх хариуцлагын 10%-ийг хасаж нөхөн төлбөрийг олгосон байна.

Смарт зөвлөж байна: Хөрөнгө гэдэг ойлголтод /Байшин, барилга, зуслангийн байшин, машин, тоног төхөөрөмж, бараа материал, хангамжийн материал/ гэх мэт байна. Даатгуулахдаа тухайн хөрөнгийг зах зээлийн үнээр нь үнэлж даатгуулах ёстой бөгөөд, зах зээлийн үнээр багаар үнэлж даатгуулавал нөхөн төлбөрөө хувь тэнцүүлэн тооцуулж авдаг. 

Жишээ нь: Та 100 төгрөгний үнэтэй машинаа /зах зээлийн үнэ/, 50 төгрөгөөр үнэлж буюу 50%-д нь даатгуулжээ. Даатгалын тохиолдол болж хохирол үнэлгээний компани таны хохирлыг 4 төгрөг гэж тооцоолсон бол, та үүний 50% буюу 2 төгрөгийг даатгалын компаниас авна. 

Даатгалын брокер: Б. Үүрийнтуяа

Даатгалын тохиолдол №11

Даатгуулагчийн ажлын нөхцөл байдал: Худалдааны төвийн лангуу шатсан

Тохиолдол болсон огноо: 2018

Тайлбар: БЗД-т байрлалатай худалдааны төвд лангуу шатаж, мөн ойролцоох 2 лангуундаа хохирол учруулсан. Эрсдэлийн анхдагч шалтгаан нь түрээслэгч ус буцалгагчаа салгаагүйн улмаас гарч гал гарах шалтгаан болсон ба түрээслэгч өөрийн зардлаа хохиролыг төлж барагдуулжээ.

Даатгалын гэрээний хугацаа нь дууссан байсан боловч сунгуулаагүй байна.

Смарт зөвлөж байна: Энэ тохиолдолд өөрийн лангууны даатгалыг хийлгэснээр өөрт учирсан хохирлоо, мөн түрээслэгчийн хариуцлагын даатгалыг хийлгэснээр бусад учруулсан хохирлоо даатгалаар нөхөн төлүүлэх боломжтой байдаг. Хүн яагаад ч юм өөртөө эрсдэл тохиолдол нь гэж боддоггүй бөгөөд эрсдэл нь гэнэтийн санамсаргүй, тохиолдож ч болох эсвэл тохиолдохгүй ч байж болох шинжийг агуулсан байдаг.

Даатгалын брокер: Ж. Болормаа

 

 Хөрөнгийн даатгал гэж юу вэ?

Юуг даатгуулах боломжтой вэ?

Даатгалын тохиолдлын үед ямар арга хэмжээ авах вэ?

Даатгалын  нөхөн төлбөрийг хэрхэн олгодог вэ?

Холбоо барих