Хайраа хайрла, гэр бүлээ хайрла

Бидний хамгийн үнэтэй эрхэм зүйл бол гэр бүл. Үүнтэй хэн ч маргахгүй байх.

Tэдний минь эрүүл саруул өвчин зовлонгүй инээд бялхсан амьдрал л бидний хамгийн том аз жаргал байдаг шүү дээ.

Аз жаргалыг бий болгох гэж бид өнөөдөр сурч, ажиллаж, мөрөөдөж зорилго тавин өдөр бүрээр урагшилж байгаа.

Гэтэл өглөө босох бүртээ өөр өөр сорилтуудтай тулгарч, өдөр хүйтрэх тусам өвчлөл нэмэгдэж, хичнээн хичээгээд ч биднээс биш тааварлашгүй хүчин зүйлсээс болж эрсдэлтэй тулгарсаар байх юм.

Өдөрт гэмтэлийн эмнэлэгт дунджаар 500 хүн эмчлүүлдэг бөгөөд тэдний 30-35% нь 18 хүртэлх насныхан байдаг. Тэгэхээр 1 цаг тутамд 21 хүн хаа нэгтээ гэмтэж бэртэж байхад тэдний 7-8 нь хүүхдүүд байдаг гэсэн тоо мэдээ байна.

Ихэнх нь сургууль цэцэрлэг, гэртээ, гадуур явж байхдаа унаж бэртэх, түлэгдэх, зам тээврийн осол, бусдад зодуулах гэх зэрэг шалтгаанаас болж гэмтэж бэртдэг байна. Харамсалтай...

Өдөр бүр хүүхдүүддээ хэлж сануулдаг ч бид өөрсдөө ч зайлсхийж чадахгүй байгаа эдгээр эрсдэлийг яалтай билээ.

Харин заавал байх зүйл маань даатгал, тухайлбал гэнэтийн ослын даатгал.

Маш бага төлбөр төлөөд гэмтсэн үедээ эмчилгээний зардал, эсхүл цалин орлуулах тэтгэмж хэлбэрээр нөхөн төлбөрөө авч болдог.

Өнөөдрийн байдлаар монгол улсад 15 ердийн даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүгд бүтээгдэхүүн бүрээрээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсаны дүнд даатгуулагчид санал болгодог.

Өнгөц харахад адилхан мэт боловч бүгд өөр өөрийн онцлог давуу, сул талуудтай. Тиймээс та бүхэн даатгуулахдаа эрсдэлийн тоо, хураамжийн хувиас гадна эрсдэл олгогдохгүй нөхцөл, хэд хоногт өгдөг гэх мэтийг заавал хараарай. Тэгж байж та гэмтсэн үедээ 100 000 төгрөг авах уу 800 000 төгрөг авах уу гэдгээ мэднэ шүү дээ.

Хэрэв тусламж хэрэгтэй бол бидэнд /Смарт Брокерсд/ хандаарай. 10 жилийн туршлагатай хамт олон хамгийн тохирохыг нь сонгон шуурхай үйлчлэх болно.

Хүйтний улирал ирж халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэлийн тоо огцом өсдөг энэ үед танд хамгийн хэрэгтэй даатгал шүү.

Гэнэтийн ослын даатгал

Эрүүл мэндийн даатгал