Тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдоход анхаарах зүйлс

"Жолоочийн даатгалын тухай" хуулиас 
4.1.1 Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах
5.2 Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно... гэсэн байдаг. 


Жишээ нь: Иргэн "Б" 2018 оны 10 сард өөрийн нэр дээр машин худалдан авчээ. Удалгүй машинаа компанийн өмчлөлд шилжүүлэх шаардлагатай болсон байна.

Автомашины өмчлөгч солих үед:
1. Шинэ өмчлөгч дээр дахин даатгал хийлгэх /хуучин даатгалаа хийлгэсэн газраа ашигласан хугацааны хураамжийг суутгуулан цуцлуулж, зөрүү мөнгөө авах боломжтой/
2. Торгууль төлөх
3. Шинэ гэрчилгээний төлбөр зэргийг тушааж нэр шилжилтийн бүртгэл хийлгэдэг.
Иргэн "Б" шинэ өмчлөгч дээрээ даатгалаа хийлгээд, тээврийн хэрэгслйин өмчлөгчийг солих гэтэл торгуулийн дүн хэт өндөр гарсан тул хэд хоногоор хойшлуулаад нэрээ шилжүүлэлгүй буцжээ. Энэ хугацаанд зам тээврийн осол гаргасан ба ДААТГАЛЫН НЭР, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨМЧЛӨГЧИЙН НЭР зөрсний улмаас НӨХӨН ТӨЛБӨР АВАХ боломжгүй болсон байна.

Иймд иргэд маань автомашиныхаа өмчлөгчийн бүртгэлийг шилжүүлэхдээ бичиг баримт, жолоочийн хариуцлагын даатгал зэрэгээ иж бүрнээр нь шилжүүлж байхыг Смарт даатгалын төвөөс зөвлөж байна.

Даатгуулагчдад үйлчлэх төв. Холбоо барих: 7000-9099