Замын түгжрээнээс зайлс хийсэн залуусын СМАРТ сонголтууд нэмэгдсээр байна

Урин дулаан цаг ирж их хотын замын түгжрээнээс зайлсхийн залуус маань унадаг дугуй, автомат дугуй /скутер/  болон мотоциклоор замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байна.

Манай улсад жил ирэх бүр мотоцикл, унадаг дугуй, автомат дугуйн хэрэглээ нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол ч нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 2016, 2017 оны байдлаар 112, 2018 оны байдлаар 116 эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд мотоциклтой холбоотой ослоор хохирч, энэ төрлийн ослийн бүртгэл нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргасаар байна.


2017 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 48,0 мянга гаруй мотоцикль бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь зөвхөн хөдөө орон нутагт байгаа бөгөөд иргэд мотоциклийг ахуй амьдрал, малын бэлчээрт зэрэгт унаж хэрэглэж байгаа нь энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болж байна.

Мөн импортоор орж ирж байгаа мотоциклийн 20 хүрэхгүй хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэж үлдсэн 80 гаруй хувь нь өнөөдрийн байдлаар худалдан борлуулдаг цэгүүд дээр байдгаас гадна улсын бүртгэлд бүртгэлгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Иймээс иргэн та мотоцикл худалдан авсан бол Автотээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлж, улсын дугаарыг журмын дагуу авч, стандартын хэрэгжилтийг хангаж, амь нас, эрүүл мэндээ гэнэтийн ослын даатгалд, эд хөрөнгөө /мотоцикл/ тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулж замын хөдөлгөөнд соёлтой оролцохоос гадна орон нутгийн замд хурдаа тохируулж явахыг СМАРТ ДААТГАЛЫН ТӨВ-өөс зөвлөж байна.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 18 даатгалын компаниас 6 даатгалын компани нь мотоциклийн даатгалыг хийж байна.

Даатгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7000-9099, 8010-9099 утсаар холбогдон тодруулах боломжтой.