Хүнд машин, механизмын даатгал
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Бүтээгдэхүүний тухай
Таны байгууллагын эзэмшиж, эсвэл хариуцаж буй уул уурхайн хүнд машин механизмд гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан хохирлыг сэргээн засварлах эсвэл мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.
Үнэлгээ:
Даатгалын үнэлгээг тухайн хүнд машин механизмын зах зээлийн үнийн жишгийг баримтлан, харилцан тохиролцож тогтооно.
Үндсэн эрсдэл:
1.Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, аянга цахилгаан, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэлт, ширүүн мөндөр, үер гэх мэт/
2. Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
3. Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл /хатуу биет мөргөх, шүргэх/
4. Зогсоолд байх үеийн эрсдэл /мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, ус чийгийн нөлөөллөөс үүссэн эрсдэл, барилгын нуралт, цөмрөлт/
5. Ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл
Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх биет мөргөх, шүргэх
Мал амьтан, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
Онхолдох
Нэмэлт эрсдэл:
1. Операторын хариуцлага
2. Гуравдагч этгээдийн учруулсан эрсдэл:
Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хулгай, дээрэм
Санамсаргүй үйлдэл