card

Гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын зорилго:
Энэхүү даатгал нь гэнэтийн осол, өвчлөлөөс үүдэх зардлыг нөхөн төлөх зорилготой, гэр бүлийн санхүүг хамгаалах даатгал юм.

Насны хязгаар:
• 55 хүртэл насны эхнэр, нөхөр /өрх толгойлсон байж болно/
• 1-18 насны хүүхэд /хэдэн ч хүүхэд байж болно/

Нөхөн төлбөр авах дээд хэмжээ:
• 1 жилийн хугацаанд том хүн 20 сая төгрөг хүртэл, хүүхэд 10 сая төгрөг хүртэл нөхөн төлбөр авах боломжтой.

1 жилд төлөх хураамж:

  • Нөхөр - 560,000 төгрөг
  • Эхнэр - 500,000 төгрөг
  • Хүүхэд - 250,000 төгрөг

Эрүүл мэнддээ зарцуулсан ямар зардлуудыг нөхөн төлүүлэх вэ?
• Эмчийн үзлэгийн төлбөр
• Шинжилгээ, оношилгооны төлбөр
• Эм, тарианы зардал
• Мэс заслын төлбөр
• Хэвтэн эмчлүүлсэн ор хоног, эмчилгээний төлбөр

Ямар өвчлөлийг хамгаалах вэ?
• Гэрээ байгуулснаас хойш илэрсэн бүх төрлийн өвчлөл
• Гэнэтийн ослоос үүдсэн өвчлөл
• Архаг хууч өвчлөл
• Хортой, хоргүй хавдар

Жишээ кейс:

Даатгуулагч “А” эхнэр, 2 хүүхдийн хамт Гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулжээ. Тэд 20 саяын хамгаалалттай Багц 1-ийг сонгон нийт 1,560,000 төгрөгөөр даатгуулсан байна.

Энэхүү гэрээгээр:
• Нөхөр — 20 сая төгрөг хүртэл
• Эхнэр — 20 сая төгрөг хүртэл
• 2 хүүхэд тус бүр — 10 сая төгрөг хүртэл нөхөн төлбөр авах боломжтой.

Удалгүй том хүүхэд нь ханиад хүрч, хувийн эмнэлэгт үзүүлэн цээжний рентген зураг авч, оношийн дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Үүнд:
• Эмчийн үзлэг — 60,000₮
• Шинжилгээ — 40,000₮
• Хэвтэн эмчлүүлсэн ор хоног, эмчилгээ — 1,700,000₮

Нийт 1,800,000 төгрөгийн зардал гарсан ч тухайн гэр бүл даатгалтай байсан тул гэрээний дагуу нөхөн төлбөрөө 80%-аар бүрэн авч, санхүүгийн дарамтгүйгээр асуудлаа шийдвэрлэж чадсан байна.

Таны гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах ухаалаг шийдэл — “Смарт” гэр бүлийн эрүүл мэндийн даатгал.

Та даатгалын хамгаалалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.

 

Даатгалын гэрээний мэдээлэл авах бол:

Хүсэлт илгээх