Тээврийн хэрэгслийн даатгал
Өнөө үед автомашины тоо эрчимтэй нэмэгдэж, зам тээврийн осол болон гэнэтийн эрсдэлийн тохиолдол өссөөр байна. Үүний улмаас таны хөдөлмөрлөж бүтээсэн үнэт хөрөнгө болох автомашинд эвдрэл, гэмтэл, санхүүгийн хохирол учрах эрсдэл өндөр болсон.
Иймээс өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд автомашинаа даатгалд хамруулах нь хамгийн зөв сонголт юм.
Тээврийн хэрэгслийн даатгал
Тээврийн хэрэгслийн даатгал нь жолооч болон тээврийн хэрэгслийг зам тээврийн осол, гэмтэл, хулгай, байгалийн гамшиг зэрэг эрсдэлээс санхүүгийн хувьд хамгаалах зорилготой сайн дурын даатгал юм.
Тээврийн хэрэгслийн даатгалын ач холбогдол
Автомашинтай холбоотой осол, гэмтэл нь их хэмжээний зардал үүсгэдэг. Даатгалтай тохиолдолд жолооч өөрийн бүх хохирлыг дангаар хариуцахгүй бөгөөд даатгалын байгууллага хариуцаж нөхөн төлбөр олгодог. Энэ нь таны, танай гэр бүлийн санхүүгийн эрсдэлийг бууруулдаг.
Тээврийн хэрэгслээ Смарт брокерс-оор даатгуулахын давуу тал:
- Таны хөлөглөдөг автомашины үйлдвэрлэсэн он, үнэ өртөг, зорчдог зам маршрут зэрэг мэдээлэлд үндэслэн зөвхөн танд тохирсон даатгалын гэрээг санал болгодог.
- Ямар ч хөрөнгөнөөс илүү хүний амь нас эрхэм учраас жолоочийн гэнэтийн ослын үед эмчилгээний төлбөр олгох боломжтой даатгалын нөхцөлийг санал болгодог.
- Даатгалын гэрээг хэрхэн зөв ашиглах, нөхөн төлбөрийн маргаан үүсгэхгүй байхад шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгдөг.
- Зам тээврийн ослын үед нөхөн төлбөртэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл шуурхай хүргэдэг. Учир нь даатгуулагч ослын үед хүлээх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нөхөн төлбөрөө авч чадахгүй байх тохиолдол гардаг.
Бид танд дараах сонголтыг олгож байна.
- Хэрэв та 100 саяас дээш үнэтэй автомашин хөлөглөдөг бол энд дарна уу.
- Хэрэв та 100 саяас доош үнэтэй автомашин хөлөглөдөг бол энд дарна уу.
- Хэрв та цахилгаан тээврийн хэрэгсэл хөлөглөдөг бол энд дарна уу.

