Гэр бүлийн эрүүл мэндийн даатгал
Монголд анх удаа — ГЭР БҮЛД зориулсан “Смарт” эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн асуудал бол ганц хүний асуудал биш. Нэг гэр бүлийн гишүүн өвдөхөд бүх гэр бүлд нь санхүү, сэтгэлзүй, амьдралын хэв маягийн нөлөө үзүүлдэг.
Өнөөдрийг хүртэл Монголын зах зээл дээр гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгал хомс байсан. Ихэнх тохиолдолд байгууллагын 10-аас дээш ажилтантай компанийн ажилтан байж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ даатгуулах боломж бүрддэг байлаа.
Харин одоо Смарт Брокерс ХХК санаачлан Монре Даатгал ХХК-тай хамтран “Гэр бүлийн эрүүл мэндийн даатгал”-ыг зах зээлд нэвтрүүлж байна.
Таны гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах ухаалаг шийдэл — “Смарт” гэр бүлийн эрүүл мэндийн даатгал.


