Хүүхдийн гэнэтийн ослын даатгалаар даатгуулахыг хүсвэл:
Таны хүүхэд Монгол улсын нутаг дэвсгэрт амь нас, эрүүл мэндэд нь гэнэтийн, урьдчилан таашгүй явдал тохиолдсоноос учирсан гэмтлийг эмчлэх зардлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.
Даатгалын үнэлгээ, хураамжийн дүн:
- Сонголт-1 Даатгалын үнэлгээ 5,000,000 төгрөг, хураамжийн дүн: 10,000 төгрөг
- Сонголт-2 Даатгалын үнэлгээ 10,000,000 төгрөг, хураамжийн дүн: 20,000 төгрөг
Үндсэн эрсдэл:
- Гэрийн хоолноос бусад бүх төрлийн хоолны хордлого, нарны хордлого
- Байгалийн бүх төрлийн эрсдэл
- Зам хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэл
- Ахуйн холбогдолтой бүх эрсдэлүүд
- Мал, амьтдын нөлөөллөөр үүсэх эрсдэлүүд
- Бусад бүх төрлийн гэнэтийн ослын эрсдэл
Та дан ганц гэнэтийн ослоос үүдэлтэй бус ердийн өвчлөлийг ч анагаах эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх даатгал сонирхож байгаа бол Гэр бүлийн эрүүл мэндийн даатгалыг сонирхоорой.

