card

Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхад болно. Үл хөдлөх хөрөнгө нь Таны нэр дээр биш байж болно, мөн Та ах дүү, аав ээжийнхээ хөрөнгийг даатгуулж ч болно. Гагцхүү дараа нь нөхөн төлбөр олгох асуудалд мэдээлэл зөрөхгүй, анхнаас нь үнэн зөв бөглөж өгөх нь чухал.

Хураамжийн хувь буюу Та хэдэн төгрөг төлж даатгалд хамрагдах вэ?

  • Таны даатгуулах хөрөнгийн зах зээлийн үнэ хэд вэ? Өөрөөр хэлбэр Таны байшинг зарахад эсвэл ийм байшин худалдаж авахад хэдэн төгрөг байх вэ? гэдэг нь зах зээлийн үнэ болно.
  • Таны хөрөнгө хэр эрсдэл өндөртэй газар байрладаг вэ?
  • Хамгийн ойрын шатахуун түгээх станц хэдэн км вэ?
  • Таны хөрөнгө ямар материалаар хийгдсэн бэ?
  • Танай агуулах, обьектод гал унтраах систем байгаа юу?
  • 24 цагийн харуул хамгаалалттай эсэх
  • Дохиолллын систем байгаа эсэх
  • Тэр ч бүү хэл Хажуу барилга танайхаас хэр зайтай байрладаг вэ?

Хэрвээ ойрхон бол хажуу талын барилга гал унтраах системтэй эсэх зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж Таны төлөх хураамж /+1% уу эсвэл -1%/ гэдгийг даатгалын актуарчид тооцоолдог.

Ерөнхийдөө 1% гэж бодож үзье.  Таны байшин зах зээл дээр 30,000,000 төгрөгний үнэтэй. Актуарчид Таны төлөх хураамжийг 1% гэж тооцоолон  гаргажээ.

Тэгвэл Та 300,000 төгрөг төлөөд 30,000,000 саяын байшингаа 1 жилийн хугацаанд даатгуулан санаа амар байж болох ба, ямар нэгэн эрсдэлээс болж байшин тань бүрэн сүйрлээ гэхэд даатгалаас 30,000,000 төгрөгийг нь нөхөн төлж барагдуулах юм.

 

Хүсэлт илгээх