Нөхөн төлбөр олгохгүй байх ерөнхий нөхцөл

Даатгалын  тухай хуулиар даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно. 

Үүнд:


  1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  2. Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  3. Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
  4. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  5. Хууль тогтоомжид заасан  бусад үндэслэл.

Тухайн даатгалын  гэрээний онцлогтой холбоотой дараах тохиолдлуудад нөхөн төлбөрийг олгохоос татгалзана. Үүнд:


  1. Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үүссэн хохирол;
  2. Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол;
  3. Даатгалын эрсдэлийн улмаас байгаль орчинд учирсан хохирол;
  4. Даатгалын зүйлийг гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явсан үед учирсан хохирол;
  5. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын, цөмийн, болон цацраг идэвхит эрсдэлүүдээс үүссэн хохирол;
  6. Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, террорист болон атомын, цөмийн, болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  7. Даатгалын зүйлийн бүрэн бүтэн байдал хангаагүй, ашиглалтын горимыг зөрчсөн, даац ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  8. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  9. Даатгалын тохиолдолтой холбоогүй механик засвар үйлчилгээ, машины нөхцөл байдлыг сайжруулах болон тэдгээрийн үр дагавраас үүссэн хохирол;
  10. Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохиролоос үүдсэн ашиг орлогын алдагдал;
  11. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн хохирол;
  12. Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад түрээслэх, барьцаалуулах, зээлдүүлэх, ашиглуулах, тээвэрлэх мөн энэ тухай даатгагчид мэдэгдээгүй үед гарсан хохирол;
  13. Давагдашгүй хүчин зүйл буюу байгалийн гамшиг, газар хөдлөлтийн улмаас гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй болох тохиолдол;
  14. Сэтгэл санааны хохирол.