Хэн даатгуулах ёстой вэ
Тус даатгалд хувиараа бизнес эрхлэгчид даатгуулах боломжтой.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хариуцлагын даатгалд юу даатгуулах вэ?
Даатгуулагч нь худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах зорилгоор албан байгууллагын барилга, байр талбайг түрээслэх гэрээниий үндсэн дээр эзэмшиж байгаа байгууллага, иргэдийн түрээсэлж буй байр талбай, дундын өмч, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулна.
Ямар эрсдэлүүдээс даатгах вэ?
Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас:
- Түрээслэгчийн эд хөрөнгөд хохирол учруулах
- Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах
- Дундын өмчид хохирол учруулах
Хэрэв та шаардлагатай гэж үзвэл үндсэн эрсдэл дээр нэмэлт эрсдэлийг нэмэн даатгуулах боломжтой
- Шилэн байгууламжид учирч болох эрсдэл.