ӨМГӨӨЛӨГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Даатгалын зүйл нь даатгуулагч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хуулийн дагуу хүлээх хариуцлага байна.

ДААТГАЛЫН ЗҮЙЛИЙГ ДОР ДУРДСАН ЭРСДЭЛЭЭС ДААТГАНА:

  • Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болон санамсар болгоомжгүйн улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргах;
  • Даатгуулагч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал;
  • Даатгуулагч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол, зардал;
  • Энэхүү даатгалын гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Даатгуулагчийн гэрээнд заагдсан байр, ажил үүргээ гүйцэтгэж буй газарт үйлчилнэ;

 

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл;
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  • Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  • Шүүхийн шийдвэр;
  • Даатгуулагч нь гуравдагч этгээдээс гаргасан хохирлын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдсэн албан захидал;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын холбогдох баримт

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээг даатгуулагчийн ажил үүргийн онцлог,ажилласан жил, туршлага, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

Смарт брокерс ххк 70009099 утсанд хандана уу