ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг Монгол улсын шилдэг эмнэлгүүд цаашлаад Олон улсын томоохон эмнэлгүүдээс авах боломжийг бүрдүүлж буй эрүүл мэндийн цогц даатгал юм. Эрүүл мэндээ найдвартай хамгаалуулах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авахыг хүссэн хэн бүхэнд энэхүү даатгалыг санал болгож байна.

ХЭВТЭН БОЛОН ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ

  • Ор хоногийн төлбөр (2 ортой стандарт өрөө), мэс заслын өрөөний, сувилагчийн, эрчимт эмчилгээний өрөөний зардал;
  • Эмч, зөвлөх эмч, мэс засалч, нойрсуулагч эмчийн зардал
  • Мэс заслын үеэр хэрэглэгдэх багаж хэрэгсэл
  • Эмчийн жорын дагуу олгогдох эм, тариа
  •  Лабораторийн болон Рентген, MRI, CT, PET зэрэг багажийн шинжилгээ оношилгоо;
  • Физик эмчилгээ

АМБУЛАТОРИЙН ЭМЧИЛГЭЭ

  • Амбулаториор хийгдэх мэс засал
  • Эмчийн үзлэг, зөвлөх эмч, мэргэжилтний төлбөр
  • Жороор олгогдох эм тариа, эмчилгээ/боолт
  • Лабораторийн болон онош тогтоох ЭХО, ЗЦБ, Рентген MRI/CT/PET шинжилгээ оношилгоо
  • Физик эмчилгээ

АРХАГ ӨВЧНИЙ ХАМГААЛАЛТ

  • Архаг өвчний хурц сэдрэлийг намжаах эмчилгээтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх, өдрөөр эмчлүүлэх болон амбулаториор хийгдэх эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо шинжилгээ, эм тарианы зардал

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ

  • Даатгалын гэрээний жил анх оношлогдсон бөөр, элэг, зүрх, уушги шилжүүлэн суулгах мэс заслын зардал(зөвхөн эрхтэн хүлээн авч буй даатгуулагчийн зардал)

ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭ

  • Хорт хавдартай холбоотой хэвтэн болон өдрөөр эмчлүүлэх, амбулаториор эмчлүүлэх, эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээ, эм тариа, хөнгөвчлөх эмчилгээний зардал, чөмөг шилжүүлэн суулгах(ясны болон цусны) эмчилгээний зардал

                                                                                        НЭМЭЛТ ХАМГААЛАЛТ

ШҮДНИЙ ЭНГИЙН ЭМЧИЛГЭЭ

  • Энгийн үзлэг (Гэрээний жилд 2 удаа)
  • Цэвэрлэгээ & Өнгөлгөө (Гэрээний жилд 2 удаа)
  • Шүдний ломбо 
  • Шүд авах

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БОЛОН БУЦААН ТЭЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Эрүүл мэндийн шаардлагын улмаас даатгуулагчийг агаарын болон газрын тээврийн хэрэгслээр хамгийн ойр байгаа эмнэлгийн байгууллагад хүргэж өгөх, эмчилгээ хийлгэсний дараагаар байнга оршин суудаг газарт хүргэх
  • Нүүлгэн шилжүүлэлтийн үед даатгуулагчтай хамт явж байсан гэр бүлийн гишүүнийг тээвэрлэх зардал. Энэхүү зардал нь даатгуулагч заавал сахиуртай байх шаардлагатай үед олгогдох ба даатгуулагчийн гэр бүлийн гишүүн нь даатгуулагчтай хамт агаарын тээврийн хэрэгслээр зөөн тээвэрлэж байх үед хамт явах /хангалттай зай/ боломжгүй үед хуваарьт нислэгийн энгийн тийзний зардлыг төлнө.

  • Даатгуулагч нас барсан тохиолдолд шарилыг тээвэрлэх зардал ЭСВЭЛ/Сонголтоор

  • Нас барсан газар нь оршуулах зардал /эх орноос нь бусад газар нас барсан тохиолдолд/ ЭСВЭЛ/Сонголтоор