Тохиолдол №1
БНСУ-ын иргэн Lexus маркийн авто машинаа Тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан байна. Нэг өдөр машиныхаа хажуу талыг зуруулсанаа анзаарч даатгалаа дуудахад нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар нөхөн төлбөр гаргаж өгөөгүй байна.
СМАРТ зөвлөж байна:
1. Даатгалын эрсдэл гарсан даруй даатгалаа дуудах
2. Даатгалын эрсдэлийг мэдээлэх боломжгүй тохиолдолд газар дээр нь баримтжуулах
3. 2 хоног тутам автомашинаа аюулгүй тойрог хийн шалгаж байх /Даатгалын тохиолдлыг мэдээллэх
боломжгүй тохиолдолд дээд тал нь 72 цагийн дотор мэдээллэж болдог/
Тохиолдол №2 а
Иргэн А нь Нэгэн даатгалын компанийн “Тээврийн хэрэгслийн даатгалын сонголттой багц”-аар даатгуулсан байна. Гэтэл зогсоол дээр байх үед нь машиных нь цонхыг хагалчихсан. Өглөө нь цагдаа болон даатгалдаа хандсан. Гэвч тухайн даатгалын компаниас даатгалын нөхөн олговор олгохоос татгалзсан. Учир нь уг “Тээврийн хэрэгслийн даатгалын сонголттой багц”-д ЗОГСООЛЫН ЭРСДЭЛ хамаарагдаагүй байжээ.
Тохиолдол №2 б
Иргэн А нь 2018 оны 7 сард Hyundai sonata маркийн машин худалдан аваад жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэжээ. Тухайн оныхоо 11 сард "Бөмбөгөр" худалдааны төвийн зогсоолд машинаа байрлуулах үедээ хойноо байсан хашилгыг харалгүй мөргөчихжээ. А-д даатгал энэ хохирлын мөнгийг өгөхөөс татгалзсан бөгөөд учир нь тэрээр анх даатгуулахдаа зөвхөн зам тээврийн хөдөлгөөний үеийн эрсдэлээр даатгуулсан байжээ.
СМАРТ зөвлөж байна:
Дээрх 2 тохиолдолд
1. Тээврийн хэрэгсэлээ аль болох бүрэн даатгуулж байх /Бүх эрсдэлийг оруулах/
2. Хэсэгчилэн даатгуулах үед тухайн даатгалын гэрээнд тусгагдсан эрсдэлүүдтэй танилцаж өөрт
ихэвчлэн тохиолдож магадгүй эрсдэлийг сонгож авах